ЦАХИМ ФОРУМ: Чингэлтэй дүүргийн 22 үйлдвэрлэгч, 112 бүтээгдэхүүнээ танилцуулж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж  байгаа билээ.

 

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.07.02)  Монгол Улсын Жижиг, дунд салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес  эрхлэгчидтэй уулзах цахим уулзалтаар үргэлжлэн зохион байгуулагдаж байна.

 

Өнөөдрийн арга хэмжээнд  Чингэлтэй дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Бизнес Инкубатор Төвөөс мэдээлэл хийлээ.

 

Өнөөдрийн  байдлаар тус инкубатор төвд  9 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 804 үйлдвэрлэгч бүртгэлтэй байгаагаас 745 нь иргэн, 59 нь аж ахуйн нэгж аж. Энэ удаагийн цахим экспод тус дүүргээс 22 үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж 22 нэр төрлийн, үндэсний онцлог хэв шинжийг агуулсан 112 бүтээгдэхүүнээр оролцож байна.

Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ExportMongolia.org цахим талбарын  ҮЗЭСГЭЛЭН цэс рүү орж үзэх боломжтой юм.



 

Чингэлтэй дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Бизнес Инкубатор Төвийн үйл ажиллагааг танилцуулахад, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд Үйлдвэрлэлийн болон оффисын хөнгөлөлттэй, уян хатан түрээстэй байраар үйлчлэх,  Зөөврийн ажлын байраар хангахад анхаарч ажилладаг аж.

 

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор:

 

  • Түрээсийн хөнгөлөлттэй нөхцөлөөр байнгын худалдааны цэг “Алтанжин бөмбөгөр” худалдааны төвд үйлдвэрлэгч нар бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

 

  • Үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, цахим сайтаар дамжуулан сурталчилж, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх

 

  • Хэрэглэгч, захиалагчтай холбож өгөх зорилгоор гадаад, дотоодын үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулж, хамруулахад анхаарч ажилладаг гэв. 

 

Мөн  бизнес хөгжил цуврал сургалт, семинар, хувь хүний хөгжил сургалтууд, ур чадвар нэмэгдүүлэх цогц сургалтуудад үнэ төлбөргүй хамруулан сертификат олгох зэрэг үйлчилгээг үзүүлдэг.  Мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэх,  Төсөл, хөтөлбөр боловсруулах талаар зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, Үйлдвэрлэгчдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, инкубацийн үйлчилгээг тус тус үзүүлдэг юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top