ЦАХИМ ФОРУМ: Сонгинохайрханы брэнд бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж  байгаа билээ.

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.07.02)  Монгол Улсын Жижиг, дунд салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес  эрхлэгчидтэй уулзах цахим уулзалтаар үргэлжлэн зохион байгуулагдаж байна.

Өнөөдрийн арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул оролцон, мэдээлэл хийж, 2019-2021 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамрагдсан хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн брэнд бүтээгдэхүүнүүдийг танилцуулав.

Цар тахлын  хүнд үед хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих чиглэлд  төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж буйгаа онцоллоо. Түүнчлэн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2020-2021 онд санхүүгийн зээл, жижиг зээл, төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор энэ удаагийн экспод танилцуулж байна гэсэн юм. 

 Сонгинохайрхан дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдтэй  www.ExportMongolia.org цахим талбарын ҮЗЭСГЭЛЭН цэс рүү орж, танилцах боломжтой.


 

 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
За(202.179.25.88) 2021 оны 07 сарын 03

Элдэв хог, новшнуудыг бхэнд бүтээгдэхүүнтэй андуурч болохгүй. Хаана байна тэр стандарт нь?

0  |  0
Top