Аи92 автобензины үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Литр тутамдаа 1450 төгрөгөөр зарагдаж байсан бол одоо 1750 төгрөг болсон байна. Харин дизель түлш литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Хэдхэн хоногийн өмнө шатахуун импортлогч компаниуд Аи92 бензиний үнийг литр тутамд 600 төгрөгөөр нэмнэ гэж холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байдаг. Ингээд Засгийн газар болон Ашигт малтмал газрын тосны газрын төлөөлөл, шатахуун импортлогч компаниудтай хэлэлцээр хийж, бензиний үнийг барьсан юм. Тэгвэл дөнгөж сая Аи92 автобензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон бензиний үнийг вакцинжуулалт 60 хувьд хүртэл барих тохиролцоог хувийн хэвшилтэй хийсэн. Шатахууны импортын үнэ нэмэгдсэн учраас цаашид үе шаттай нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн тайлбарыг УИХ-ын чуулганы хуралдаанд өгсөн билээ.
Сэтгэгдэл ( 6 )
ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ КОМПАНИУДДАА НӨХӨН ОЛГОВОРЫГ НЬ ОЛГОЖ ЧАДАХГҮЙ ТАТВАРААС НЬ ЧӨЛӨӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ НЭМЭХЭЭС БИШ ЯАХ ВЭ ДЭЭ? ТЭР КОМПАНИУД ЧИНЬ БУЯНЫ БАЙГУУЛЛАГА БИШ АШИГИЙН ТӨЛӨӨ БАЙГУУЛЛАГА ШҮҮ ДЭЭ. НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫНХАА ХҮРЭЭНД ҮНИЙГ НЬ НИЛЭЭН Л БАРИЛАА ШҮҮ ДЭЭ
СОНГГУУЛИАР ЦАЦСАН МӨНГӨӨ ИНГЭЖЛ БУЦААЖ ОЛЖ АВДАГИИМШДЭЭ
Энэ улсад яаж амьдранадаа
Яагаад нэмх болов оо
Наадмыг эсэргүүцэж байсан бол одоо ард түмнээс хариугаа авж байгаа нэг хэлбэр шатахуун аар нь оролдож байна шүү дээ энэ мэтээр татвар өргөн хэрэглээний барааны үнэ өснө тэгээд ард иргэд цөхрөнгөө барна тэмцэж чаддаггүй ард түмэн мөхнө гэж ясан үнэн үг вэ
Ард түмний анхаарал сарнисан үед чоно борооноор л болж бн даа