Газрын тосны үнийн өсөлт ШАТАХУУНЫ үнэ өсөх нөхцлийг бүрдүүлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 05

Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдөр /2021.07.05/ шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Хуралд газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга. Ц.Эрдэнэбаяр газрын тосны бүтээгдэхүүний импорт, гадаад нөхцөл байдал, үнэ, шатахууны нөөцийн талаар танилцуулав. 

Тэрээр "Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам,долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг тул шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч ажилласаар ирсэн. Өнгөрөгч оны гуравдугаар сараас хилээр үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт 3 удаа шатахууны жижиглэн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан. Мөн өнгөрөгч оны зургаадугаар сараас дэлхийн зах зээл дээрх үнэ өнөөдрийг хүртэл байнга өсөлттэй байсан хэдий ч Монгол Улсын хэмжээнд өргөн хэрэглээний АИ-92 шатахууны жижиглэн борлуулалтын үнийг өнгөрөгч оны тавдугаар сараас хойш үнийг Улаанбаатар хотод 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьсан" гэлээ. 
 

Газрын тосны гадаад нөхцөл байдал, үнийн өөрчлөлтийн шалтгаан

Газрын тосны үнэ 2021 оны нэгдүгээр сараас өсөлттэй байгаа ба Олон улсын шинжээчдийн байгууллагаас "Gold Sachs" энэ оны дунд үеэс газрын тосны үнэ 70 ам,долларт, харин "JPMORGAN" энэ оны эцэст 100 ам,долларт хүрч өсөх төлөвтэй хэмээн таамаглаж байгаа юм байна.

Олон Улсын Эрчим хүчний агентлаг (IEA)-аас /2021.05-р сард/ газрын тосны зах зээлийн тоймоо шинэчлэн тооцсон бөгөөд 2021 оны газрын тосны эрэлтийн таамагийг өдөрт 270,000 баррелиар бууруулан 5,4 сая баррель болгосон байна. Энэ нь АНУ, Европын орнуудад газрын тосны хэрэглээ эхний улиралын хүлээлтээс бага байсан нь БНЭУ-ын газрын тосны хэрэглээ ихээхэн хумигдсантай холбоотой байна. Дэлхийн газрын тосны үнэ дараах хүчин зүйлүүдээс хамаарч буурах боломжтой.

ҮҮНД
 

  1. ОПЕК+ -ийн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлбэл,
  2. Ираны хориг арга хэмжээ цуцлагдвал,
  3. Газрын тосны томоохон оролцогч орнуудын эдийн засаг тогтворжвол 

Хэдийгээр он гарсаар газрын тосны үнэ өсч, шинжээчид өөдрөг дүгнэлт хийж байгаа ч зах зээл дэх тодорхойгүй байдал хэвээр байгаа тул үнэ өссөн ч удаан хугацаанд тогтвортой байна гэсэн үг биш юм. 2020 оны хямралаас өндийж байгаа зах зээлийн эрэлт хэвийн болох ч энэ онд хямралын өмнөх түвшингээс доогуур байна гэж ОПЕК үзэж байна.

Газрын тосны үнийн өсөлттэй холбогдуулан хөрш орнуудын шатахуун үнэ /2021.06.28/-ны өдрийн байдлаар
 

  • ОХУ-д АИ-92 шатахууны үнэ 1,950 төгрөг Дизель түлшний үнэ 1,918 төгрөг,
     
  • БНХАУ-д АИ-92 шатахууны үнэ 3,274 төгрөг, Дизель түлшний үнэ 2,877 төгрөг байна.

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top