Цуврал №4 I Амьд байгалиар аялсан нь...

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 06

Оройн цагаар эсвэл бороо орсны дараа гадуур алхах нь харшилтай хүмүүст тохиромжтой. Харшилтай хүн өөртөө чийглэг орчныг бүрдүүлэх хэрэгтэй ба өглөө оройд усанд орох, тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх, тасалгааны агаарын чийгшүүлэгч хэрэглэх нь зүйтэй. Харшил өвчнийг улирлын чанартай ялан дийлэх, шинж тэмдгийг зовуургүй даван туулахад Байгалийн усанд ойрхон байх нь хамгийн үр дүнтэй.

Статистик: Голын эрэг хавийн агаарын чийгшил, уснаас хол орших агаарын чийгшлээс хоёр дахин их байдаг. Гол, нуураас хол газарт хичнээн ногоон байгууламж сайтай байсан ч чийгшлийн хэмжээ багатай. Тиймээс ихэнх томоохон хотууд дундаа голтой байдаг. 

Агаарт хөвөх тоос, тоосонцор, хорт бодис, хүлэмжийн хий зэргийн хамгийн хор нөлөөлөл багатай газар бол гол, нуур, далай зэрэгт хамгийн ойр орших сийрэг, чийглэг, ууршилттай агаартай орчин юм.

Дотроосоо тогтмол бүлээн ус ууж хэвших нь биеэс хорыг гадагшлуулж байна гэсэн үг. Ургамлын болон ахуйн тоосны харшилтай хүмүүс ихэнхдээ өөрийгөө гэртээ тусгаарлаж агаарт гарахгүй байх, гадаа гарахаас эмээх нь ажиглагддаг. Гэхдээ энэ бол төгс арга биш.

Харин ч харшлын эрсдэлийг бууруулах эмээ тогтмол ууж, үүрээр болон оройгоор агаарт алхалт хийж, голын усны чийглэг агаараар амьсгалах хэрэгтэй. Энэ нь тархи толгойг амраах, стресс тайлах давуу талтай. Усны чийгшлээр хангагдсан агаартай орчинд байх нь харшлын шинж тэмдэгийн эмчилгээнд өндөр үр дүнтэй. Хамрын битүүг арилгаж, толгойн өвчнийг намдаана. Хотын төвд чийглэг агаартай орчинг бүрдүүлсэн хүрээлэнд алхах боломжтой болсон нь харшлын өвчнөөр шаналж байгаа хүмүүс маш хэрэгтэй зүйл болсонд талархалтай байна.

Голын уснаас 1,5-2км зайд ус тогтмол агаар мандалд ууршиж байдаг ба үүнийг байгалийнх нь жамаар харшил өвчний шинж тэмдгийг бууруулахад ашиглаж болох давуу талтай. Мөн харшилтай хүмүүс харшлын өвчин сэдрэхээс өмнө буюу хаврын улирлаас эхлэн эмчийн заавраар эмээ тогтмол ууж харшлын хүндрэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

“Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн”-гийн утас: 88113280

“Мишээл Сити” төслийн утас: 75057788

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.нацаг(192.82.87.217) 2021 оны 07 сарын 06

Энэ орчимын цэвэрлэх байгууламжийн бохирын үнэрийг яах уу...

0  |  0
Top