Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан цахим форум 10 өдөр үргэлжилж, өчигдөр (2021.07.05) хаалтаа хийлээ.
Цахим форумд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэр, Жижиг, дунд үйлдвэр, Аялал жуулчлал, Мэдээлэл технологийн салбар, Аймаг орон нутгийн захиргааны төлөөлөл бүхий 40 гаруй байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллээ цахим талбарт байрлуулан, 10 хоногийн турш форум, үзэсгэлэнд амжилттай оролцлоо.
Цахим форумын хүрээнд
- Монголын хүнсний салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалт
- Монголын Хөнгөн аж үйлдвэрийн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт
- Монголын аялал жуулчлал болон мэдээллийн технологийн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй цахим уулзалт
- Аймаг, орон нутгийн хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалт
- Монгол Улсын Жижиг, дунд салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалтууд тус тус зохион байгуулагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )