"ХӨХ ҮҮР"-ээс ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад НЭГ ТОНН АЙРАГ бэлэглэнэ

2021 оны 07 сарын 08

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан ХӨСҮТ-ийн эмч ажилчдад нэг тонн айраг бэлэглэхээр боллоо.

Дэлхий дахинд тархаад байгаа КОВИД-19 цар тахлыг даван туулахад хоёргүй сэтгэлээр цаг наргүй хөдөлмөрлөж байгаа нийт эрүүл мэндийн салбарын ЦАГААН ХУВЦАСТАЙ БААТРУУДДАА чин сэтгэлээсээ ТАЛАРХАН "ХӨХ ҮҮР ТУР" ХХК болон БУЛГАН аймгийн САЙХАН сумын малчид нэгдэн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн хамт олонд 1 тонн (1000 литр) айргийг өгөхөөр бэлдээд байна.

Зон олныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөж, амрах чөлөөгүй яваа ХӨСҮТ-ийн ажилчдынхаа дархлааг АЙРГААР дэмжиж байгаа сэтгэлийг түмэн олон минь хүлээн авна уу.

 

Хэзээ: 2021.07.09 нд Баасан гарагт

Хаана: ХӨСҮТ захиргааны гадаа талбай

Утас: 89032800

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa(192.82.88.144) 2021 оны 07 сарын 08

Сайхан бэлэг байна даа,эмч,сувилагч,асрагч нар маань бага ч гэсэн дархлаагаа дэмжээрэй.

0  |  0
Top