20 дугаар зууны түүхэн бүтээн байгуулалт болсон Эрдэнэт үйлдвэр нь Ардын хувьсгалын түүхт 100 жилийн 40 гаруй жилд улс орны нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, амжилтаа бататган ахиулж байгааг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийг “МОНГОЛ УЛСЫН БААТАР” цолоор шагналаа.
Цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, аж ахуй нэгжүүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг давахад тэдгээрийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, цэвэр, бохир ус болон хог хаягдлын үйлчилгээний төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 2021 оныг дуустал Эрдэнэт үйлдвэр бүрэн хариуцан төлж байгаа билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардуулж хэлсэн үгэндээ, “Эрдэнэтийн овоог нээлцсэн эрдэмтэн геологичид, үйлдвэрийн анхдагчдаас эхлүүлээд Эрдэнэт үйлдвэртэй ажил хөдөлмөр, амьдралаа холбосон үе үеийн инженер техникийн ажилтан, албан хаагчид, үйлдвэрийн удирдлага, хамт олон, уурхайчид, өнөө үеийн ачааны хүндийг үүрэн ажиллаж байгаа та бүхэнд “МОНГОЛ УЛСЫН БААТАР” цолоор шагнуулж байгаад баяр хүргэж, эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.
Сэтгэгдэл ( 8 )
Улсын баатар зохиогүй хүн болонАХолбооноос баатрын тэмдгийг хурааж ав шударга болно
Орос Ах нарын гавьяа маш их Баярлалаа Вечная Дружба даздравствует!!!
Баттулга даргатай АХ гэгч Улсын Баатрын тэмдгийг тугандаа зүүсэн нь том доромжлол!!!!!!
Ёстой зөв. Дүргүйцээд бгаа харьжсан харь элэгтнүүд ойлгохгүй. Монголчууд биднийг олон арван жил тэжээсэн мундаг үйлдвэр юм шүү.
Оросуудыг дурдах хэрэгтэй хөдөлмөрийн баатар өгөх хэрэгтэй оросгүйгээр ойлгоход бэрх
Сайхан Эрдэнэт Yйлдвэртээ хамгийн сайн сайхныг хvсье.Монгол улс минь vvрд майдан бадрах болтугай хурай хурай хурай.
Соц нийгмийн бүтээн байгуулалт. Хөдөлмөрийн баатар үйлдвэр гэвэл дээр
Оросын ард түмний минь яагаад дурдаагүй билээ.