Хокүсэйхо Э.Даваанинж макүшитад түрүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 16

Монголын залуу бөх "Миягино" дэвжээний Хокүсэйхо Э.Даваанинж мэргэжлийн сүмог шуугиулсан хэвээр байна.

Нагоя башёд макүшитагийн барууны 2 дээр тэр өвдөг шороодолгүй долоо дараалан давж, түрүүллээ. Ингэснээр Хокүсэйхо сүмогийн түүхэнд мэргэжлийн сүмогийн доод дөрвөн зиндаанд түрүүлсэн тав дахь бөх болж, нэрээ түүхэнд бичүүллээ. Макүшитагийн дээд хэсэг бол сүмогийн хамгийн хэцүү буюу ёстой л үхэх сэхэхээ үздэг хэсэг гэж хэлэхэд болно. Учир нь сэкитори болж, цалин, хангамжтай болох нь сүмоч болгоны хүслэн. Энд жюүрёогоос унасан хашир бөхчүүд, доороос дэвшсэн шинэ залуучууд, оюутны сүмогийн элит бөхчүүд ёстой л нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцдаг. 15 өдөр биш 7 өдөр л барилдах тул даваа болгоны үнэ цэнэ макүүчи, жюүрёогоос ч үнэтэй. Харин Хокүсэйхо гурван башё барилдаад л жюүрёод гараад ирлээ. Намрын тэмцээнд жюүрёогийн бөхчүүдтэй хэрхэн барилдах нь бөх сонирхогчдын сонирхлыг ихэд татаж байгаа юм.

Түрүүлснийхээ дараа NHK телевизэд ярилцлага өгөхдөө өөртөө тун итгэлтэй байгаа нь мэдэгдэж байлаа.

Хокүсэйхо “Сандарч тэвдсэн зүйл байхгүй. Макүшитад түрүүлж, жюүрёод дэвших хүсэлтэй байлаа. Нэг жилийн дотор сэкитори болно гэж амлаж байсандаа хүрсэндээ баяртай байна. Барилдахын өмнө доод 4 зиндаанд түрүүлсэн дөрвөн бөх л байдаг гэж мэдэж байсан. Тэдний эгнээнд орсондоо баяртай байна. Ёкозүна болох мөрөөдөлтэй. Их аварга Хакүхог хэрхэн бусдаас илүү бэлтгэл хийж байгааг дэргэдээс нь харж байгаадаа баяртай байдаг. Ёкозүна болохын өмнөх цолтой бөх болох мөрөөдлөө биелүүллээ. Одоо дээд зиндаанд орох зорилго тавина. Намрын тэмцээнд жюүрёод арваас илүү ялах бодолтой” гэж ярилаа.

Хокүсэйхо Осамү

2020.03           Mаэзүмо 2-0          

2020.07           Жонидан Зүүний 18 - 7-0 түрүүлсэн        

2020.09           Жонидан Б-14 - 7-0 түрүүлсэн     

2020.11           Санданмэ З 21 - 7-0 түрүүлсэн    

2021.01           Mакүшита Б-15 – коронавирусний улмаас барилдаагүй 0-0-7              

2021.03           Mакүшита Б-15 - 5-2

2021.05           Mакүшита З-9 - 6-1             

2021.07           Mакүшита Б-2 - 7-0

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
экс озеки(202.21.108.34) 2021 оны 07 сарын 17

Дараагийн екозүна болоорой. Амжилтандаа ташууралгүй даруухан, хүнлэг байж сайхан барилдаарай. Амжилт хүсье.

0  |  0
Уншигч(66.181.161.88) 2021 оны 07 сарын 17

Хичээгээрэй монгол хүү минь, их аваргын араас урагшаа, амжилт хүсье,

0  |  0
zochin(202.126.90.136) 2021 оны 07 сарын 17

Бие байна бяр байна яагаад болохгүй гэж. Даваанинжийг сумод барах адгуус ч байхгүй. Хакухогийн дараачийн их аварга.

0  |  0
зочин(49.0.142.226) 2021 оны 07 сарын 17

Зоригтой зорилготой юм байна ёкозуна болоорой.

0  |  0
Нэк(103.57.95.103) 2021 оны 07 сарын 17

Ариунаагийн баньд мөн үү

0  |  0
зочин(202.21.108.15) 2021 оны 07 сарын 17

ХОКҮСЭЙХО ДАВААНИНЖДЭЭ БАЯР ХҮРГЭЖ ИХ АВАРГА БОЛОХЫН ЕРӨӨЛ ДЭВШҮҮЛЬЕ ЕЕ. ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХЭВЭЭРЭЭ БАЙХ НЬ ЗӨВ ШҮҮ. ЭНЭ БОЛ ОНГИРОО ЗАН БИШ. АНХААРААРУУЛЖ ХЭЛЭХЭД : ГЭМТЭЛ БЭРТЭЛ АВАХГҮЙ ТАЛААСАА САЙН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ. ЦАГААН ХЭЛ АМНААС СЭРГИЙЛЖ ЦАГААН ШҮХЭРТ ГЭДЭГ НОМИЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ САЙН УНШУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ХАР ХЭЛ АМ ХАРААЛ ЖАТГАНААС ИЛҮҮ МУУ НӨЛӨӨ БАЙДАГ ЮМ ШҮҮ.

0  |  0
T(133.32.232.205) 2021 оны 07 сарын 16

Zochin ta amaa tat Bi chamaig hen gedegiig medej bna\nSumo yurtuntsiig medehgvi bj Purvee Byambaa duugai bai!!

0  |  0
chi zail(133.32.232.205) 2021 оны 07 сарын 16

Zochin . chi zail sumo yurtunts medehgvi bna. Amaa tat

0  |  0
Зочин(202.126.89.221) 2021 оны 07 сарын 18

Тэр ярьсан хэлсэнээр нь харахад онгироо, хөөрүү гар юм биш үү

1  |  4
Top