Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнууд, албан хаагчдын Хөрөнгө орлогын мэдүүлгийг хураангуй байдлаар танилцууллаа. УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс ХАДГАЛАМЖ-ийн мэдээллийг нь тодотгон танилцуулж байна.
Ж.Ганбаатар гишүүн 8.9 тэрбум төгрөгийн хадгаламжаараа уг жагсаалтыг тэргүүлж байна. Гэхдээ түүний хадгаламжийн хэмжээ 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөн, сонгогдож байсан үеийнхээс нь 16 тэрбум төгрөгөөр буурсан байна. Тухайн үед тэрбээр 25 тэрбум 39 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлж байсан юм.
Харин Д.Өнөрболор гишүүний хувьд 7.5 тэрбум төгрөгийн хадгаламжаар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдох үедээ 7.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлж байсан. Тэгэхээр түүний хадгаламж 100 сая төгрөгөөр буурчээ.
Ц.Мөнх-Оргил гишүүн 6.4 тэрбум төгрөгийн хадгаламжаар гуравдугаарт жагслаа. Түүний хадгаламжийн хэмжээ өмнөх удаагийн ХОМ-д мэдүүлснээс 400 сая төгрөгөөр өсжээ.
Хадгаламжаараа эхний аравт орсон гишүүд төгрөгийн хадгаламжтай байна.
ХАМГИЙН ИХ ХАДГАЛАМЖТАЙ ГИШҮҮД
Сэтгэгдэл ( 2 )
Manid ogoosoi
ЭНЭ ОДОО ХЭНД ЯМАР ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ ВЭ