Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, хүнд сорилтын үед нөхцөл байдалдаа тохируулан уян хатан шийдвэр гаргах, тасралтгүй суралцахад нь хувь нэмрээ оруулах зорилгоор ХААН банк Жижиг, дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан бизнес эрхлэгч, захирал 75 эмэгтэйг ажил хэргээ амжилттай удирдах арга барил, манлайллын ур чадваруудыг хөгжүүлэх “World Class Manager” буюу “Дэлхийн түвшний менежер” онлайн сургалтад үнэ төлбөргүй хамруулаад байгаа билээ.
Тэгвэл энэ удаагийн бүртгэлээрээ бид цар хүрээгээ тэлж, бизнес эрхлэгч 120 гаруй эмэгтэйг энэхүү сургалтад хамруулан, бизнест нь мэдлэгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо.
Менежментийн шинэ арга барилд суралцах, бизнесийн удирдлагын чадваруудаа хөгжүүлэх чин хүсэлтэй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд та бүхнийг уг сургалтад хамрагдаж шинэлэг, үр дүнтэй, оновчтой шийдвэр гаргахад нөлөөлөхүйц мэдлэг хуримтлуулахыг урьж байна.
Сургалтад хамрагдах хүмүүст тавигдах шаардлага
Сургалтын бүртгэлийг наймдугаар сарын 2-ны өдрийг дуустал авч байна.
Та сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүк чатботод хандах мөн ХААН Банкны имэйлээр авах боломжтой.
Таны ирээдүйн зорилго бизнесийн амжилтын төлөө
Сэтгэгдэл ( 0 )