Г.Амартүвшин гишүүн хамгийн их ЗЭЭЛТЭЙ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 21

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнууд, албан хаагчдын Хөрөнгө орлогын мэдүүлгийг хураангуй байдлаар танилцууллаа. УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс  ЗЭЭЛИЙН  мэдээллийг нь тодотгон танилцуулж байна.

Г.Амартүвшин гишүүн 1 тэрбум 25 сая төгрөгийн зээлээр уг жагсаалтын эхэнд бичигдэж байна. Тэрбээр жилийн орлогоо 286,2 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байгаа юм.

Тэгвэл хамгийн их зээлтэй дараагийн гишүүнээр Н.Учрал тодорлоо. Тэрбээр 500 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. Түүний жилийн орлого  2020 онд 961 сая төгрөг байсан байна.

Харин гуравдугаарт 434 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн Т.Аюурсайхан гишүүн эрэмбэлэгдлээ.


 

ХАМГИЙН ИХ ЗЭЭЛТЭЙ ГИШҮҮД

 

  • Г.Амартүвшин 1 тэрбум 25 сая төгрөг
  • Н.Учрал 500 сая төгрөг
  • Т.Аюурсайхан 434 сая төгрөг
  • Ц.Мөнх-Оргил 410 сая төгрөг
  • Д.Өнөрболор 372 сая төгрөг
  • Э.Бат-Амгалан 370 сая төгрөг
  • Ж.Мөнхбат 368 сая төгрөг
  • С.Чинзориг 366 сая төгрөг
  • Х.Ганхуяг 306 сая төгрөг
  • Ц.Мөнхцэцэг 290 сая төгрөг

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (192.82.72.36) 2021 оны 07 сарын 22

ийм их зээлтэй байж худлаа шарк царайлаад байсан юм уу их хуралд ордог нь зээлээ тэглэх зорилоготой л юм байна сайхан царайны цаана мон ч их муу юм нуугдах юм даа

1  |  0
иргэн(103.57.94.95) 2021 оны 07 сарын 22

Хамгийн их мөнгөтэй хүмүүс хамгийн их зээлтэй байдаг юу гэсэн үг вэ тэгж байгаад эрх мэдлээрээ зээлээ тэглүүлэх үү.

1  |  0
о(139.5.217.237) 2021 оны 07 сарын 22

Бага хүүтэй зээлийг өндөр үнэтэй хүүлж байгаа гэсэн үг үү?

2  |  0
иргэн (150.129.142.47) 2021 оны 07 сарын 22

хэдэн тэрбумын хадгаламжтай байж зээлээ толоогуй байна гэдэг юу гэсэн уг вэ толохгуй бултах санаатай гэсэн уг манай улс унэн дампуу байна шуу зээлээ толоогуй шуналтангуудыг их хуралд орсолдуулэхгуй байх хэрэгтэйшдээ

3  |  0
Top