МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин, Тамгын газрын дарга Б.Батболд, Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар нар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн сухайтын чулуун нүүрсний уурхай болон Шивээ хүрэн боомтын үйл ажиллагаатай танилцжээ.
Энэ үеэр “Монголын Алт” (МАК) ХХК экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Шивээ хүрэн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэн, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 560 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хилийн шалган нэвтрүүлэх дөрвөн гарцыг байгуулснаа нээж, боомтын удирдлагуудад хүлээлгэн өгсөн байна.
Өнөөдрийн байдлаар тус боомтоор 180 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа бөгөөд жилдээ 14 сая тонн нүүрс экспортод гардаг аж. Хилийн шалган нэвтрүүлэх гарц нэмэгдсэнээр боомтын хүчин чадал нэмэгдэж, хил гаалийн ажилтнуудын ажлын ачаалал багасч, ажиллах орчин нөхцөл сайжрах юм.
Сэтгэгдэл ( 0 )