Мянга мянган банкны дампуурлыг дагаж мэндэлсэн ТОГТОЛЦОО

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 27

Хадгаламжийн даатгалын тогтолцоо дэлхийн улс орнуудад ямар байдаг талаар ХДК-аас цуврал мэдээллийг хүргэж байна.

Хадгаламжийн Даатгалын тогтолцоо нь албан журмын даатгалын нэгэн хэлбэр бөгөөд банк эрсдэлд орон татан буугдах үед хадгаламж эзэмшигчдийг их хэмжээний алдагдлаас хамгаалах үндсэн зорилготой.

Энэхүү тогтолцоо нь анх АНУ-д 1930 оны санхүүгийн хямралын нөлөөгөөр үүссэн. Тухайн үед /1930-1933/ онуудад тус улсад 9,000 орчим банк татан буугдаж, хадгаламж эзэмшигчид нийт 5 тэрбум ам.долларын хохирол амссан ажээ.

Улмаар 1932 он гэхэд үндэсний хэмжээг бүхэлд нь хамарсан банкны системийн хямралтай нүүр тулжээ. Үүний дараа буюу 1933 онд АНУ-ын Конгрессоос Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпорацийг Federal Deposit Insurance Corporation (FDIC) үүсгэн байгуулах шийдвэр гаргажээ.

Уг тогтолцоо бий болсноор хадгаламж эзэмшигчийн 2,500 хүртлэх ам.долларыг даатгахаар болсон бөгөөд энэ нь өссөөр 2021 байдлаар нийт 250,000 ам.долларыг бүрэн даатгадаг болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top