Замын-Үүд боомтын экспортын чиглэлд эхний ээлжийн ариутгалын төхөөрөмжийг долоодугаар сарын 24-нөөс туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн гэж Засгийн газраас мэдээллээ. Уг төхөөрөмж нь 4 улиралд ажиллах боломжтой, 1 тонн ариутгалын бодисоор 400 автомашиныг ариутгах хүчин чадалтай аж.
Замын-Үүд боомтын импортын чиглэлд угсрах төхөөрөмжийг өнөөдөр Эрээн боомтоос татан авч ариутгалын төхөөрөмжийг ажлын 4 өдөрт угсарч бэлэн болгохоор ажиллаж байна. Замын-Үүд суман дахь ачааны автомашины бөөгнөрлийг багасгаж, халдварын дэглэм сахиулах үүднээс хилээр нэвтрэх автомашинуудад дугаар олгож, 72 цагийн өмнө мэдэгдэж байх нэгдсэн бүртгэлийн систем ажиллуулж эхэлжээ.
БНХАУ-ын Эрээн боомтын хилийн бүсэд ажиллах 100 жолоочийг сонгон, жолооч нэг бүрийн биеийн байдлыг хянах хуудас гаргаж, 7 хоногт 2 удаа PCR шинжилгээ авч, тусгаарлах арга хэмжээ авч байна.
Замын-Үүд боомтын хилийн бүсээс дундын тээвэр хийх 100 жолоочийн судалгаа гарган, сонгон шалгаруулах, тусгаарлах арга хэмжээ авна.
Замын-Үүд хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гаргаж байгаа бөгөөд үүнээс 100 автомашин ачаагүй, нүүрстэй 10 автомашин гарч байна. Орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг өдөрт нэвтрүүлж байна гэв.
Сэтгэгдэл ( 0 )