Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Б.Жавхланд олгов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 29

2021 оны тавдугаар сарын 27-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд бөгөөд Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн дарга Б.Жавхланд Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Мөн    “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2020 онд авах зээлийн тухай  Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Шүүхийн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл”, “Байгаль орчны шинжилгээний төвийн лабораторийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн тусгайлсан Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top