“Эрдэнэс-Тавантолгой” компани 1072 хувьцаанд ногдох энэ жилийн ногдол ашгийг өнөөдрөөс тарааж эхэлнэ гэх мэдээлэл сошиал орчинд тархаад байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” компаниас уг мэдээллийг тодруулахад "ҮНДЭСЛЭЛГҮЙ, ТАШАА МЭДЭЭЛЭЛ" гэж мэдэгдлээ.
Сануулахад, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2021 оны гуравдугаар сарын 10-нд мэдээлэл хийж, 2021-2025 онд "Эрдэнэс-Тавантолгой" компаниас хэрэгжүүлэх дунд хугацааны "А6-20" гэсэн бизнес төлөвлөгөөг олон нийтэд танилцуулсан билээ.
Тэрбээр мэдээлэлдээ: “2021-2022 он бол компанийн бүсээ чангалж, бүх үйл ажиллагаагаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт руу чиглүүлэх хоёр жил байна. Компани таван жилийн хугацаанд 32 их наяд төгрөгийн орлоготой ажиллана. Таван жилийн дараа гэхэд 50 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий үндэсний том компани болж хөгжинө.
2023 онд бид 7 их наяд төгрөгийн, 2024 онд 9.1 их наяд төгрөгийн, 2025 онд 10 их наяд төгрөгийн жилийн борлуулалтын орлоготой ажиллана. 1072 хувьцаатай иргэн 2023-2025 он хүртэл жилд 669.751 төгрөгийн ногдол ашиг хүртэх тооцоо гарсан” хэмээн мэдэгдсэн.
Тэгэхээр өнөөдрөөс иргэдэд тарааж эхэлнэ гэгдээд буй 669.751 төгрөгийн ногдол ашиг 2023 оноос эхлэн олгогдох магадлалтай гэсэн үг юм.
Сэтгэгдэл ( 0 )