Шатахууны үнийг нэмээгүй бол ХОМСДОЛ үүсэх байсан гэв

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газар, Монголбанктай хамтран нефть импортлогч аж ахуйн нэгжүүдтэй Төрийн ордонд яг одоо /2021.08.03/ шатахууны асуудлаар уулзалтыг зохион байгуулж байна. 

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Сүүлийн жилийн хугацаанд төр, засгийн зүгээс газрын тосны үнийн асуудал дээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. 2020 оны дөрөвдүгээр сард газрын тосны үнэ доод хэмжээндээ хүрсэн. Энэ зах зээлийн таатай нөхцөлийг ашиглаж, газрын тосны үнийг 1450 төгрөгөөр 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээ байгуулж, барьж чадсан. Энэ хугацаанд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ тогтмол өсөж байсан. Нөгөө талаараа нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээсээр л байсан. Нэгдүгээр сард нефть импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээрийн ширээний ард суусан. Үндсэндээ цар тахлын хүнд хэцүү нөхцөлд Засгийн газар шатахууны үнийг бүтэн жил барьж чадсан. Харамсалтай нь, тэд ашгийн төлөөх байгууллага алдагдал хүлээж эхэлсэн. Алдагдал нь литр тутамд 600 төгрөг хүрсэн. Яваандаа энэ байдал үргэлжлэх аваас авто бензины хомсдол үүсэх байсан" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(139.5.216.21) 2025 оны 03 сарын 13

боловсролгүй хүний хариулт байна даа.

1  |  0
Зараа(124.158.64.158) 2025 оны 03 сарын 13

халтирч унаагүй бсан бол хөлөө хугалахгүй бсан гэдэгтэй утга адил сонсогдож бн, ккк

1  |  0
Сануулга(202.126.90.140) 2025 оны 03 сарын 13

бүү худал ярь.

1  |  0
Top