Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газар, Монголбанктай хамтран нефть импортлогч аж ахуйн нэгжүүдтэй Төрийн ордонд яг одоо /2021.08.03/ шатахууны асуудлаар уулзалтыг зохион байгуулж байна.
Энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Сүүлийн жилийн хугацаанд төр, засгийн зүгээс газрын тосны үнийн асуудал дээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. 2020 оны дөрөвдүгээр сард газрын тосны үнэ доод хэмжээндээ хүрсэн. Энэ зах зээлийн таатай нөхцөлийг ашиглаж, газрын тосны үнийг 1450 төгрөгөөр 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээ байгуулж, барьж чадсан. Энэ хугацаанд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ тогтмол өсөж байсан. Нөгөө талаараа нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээсээр л байсан. Нэгдүгээр сард нефть импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээрийн ширээний ард суусан. Үндсэндээ цар тахлын хүнд хэцүү нөхцөлд Засгийн газар шатахууны үнийг бүтэн жил барьж чадсан.Харамсалтай нь, тэд ашгийн төлөөх байгууллага алдагдал хүлээж эхэлсэн. Алдагдал нь литр тутамд 600 төгрөг хүрсэн. Яваандаа энэ байдал үргэлжлэх аваас авто бензины хомсдол үүсэх байсан" хэмээн тодотголоо.
Мөн "ОХУ-ын дотоод зах зээл бол маш том. Зах зээл дээр нь доголдол үүссэн. ОХУ-ын Шадар сайд нь мэдэгдэл хийж, дөрөвдүгээр сараас шатахууны экспортоо зогсоох шийдвэрийг танилцуулахаа хэлсэн. АИ92 дээрээ хориг тавиагүй, Засгийн газраас нь тодорхой шийдвэр гараагүй байна. Манай шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд Хятад улстай хэлэлцээр хийж, 1130 тонн АИ95 шатахууныг оруулж ирж байна. Аж ахуйн нэгжүүд шатахууны нөөц бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. АИ95 бензины 40 хоногийн нөөц байна. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ сар бүр л нэмэгдэж байсан. Хэрэв нэгдүгээр сараас шатахууны үнийг нэмсэн бол зургаан удаа нэмэгдэх байсан. Илүү хүнд тусах байсан" гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )