Мишээл Walking Street 00:00 хүртэл ажиллаж эхэллээ

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

Залуусын амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх номер нэг сонголттой газар бол яахын аргагүй Мишээл Walking Street болоод байна.


Зуны Олимпын наадмын шууд дамжуулалтыг дэмжин ажиллагч спорт паб, ресторанууд, лоунжуудад мэргэжлийн тайлбарлагч, сонирхогчид ирж илүү сонирхолтой болгож байна.
 


Олимпын медалийн төлөөх тэмцээнийг дэмжих залуусын уухай, хүйтэн шар айраг, олон үндэстний амтат зоог зэргээс сонгон амьд орчныг бүрдүүлэн үдшийн 00:00 цаг  хүртэл ажиллаж эхлэлээ.

Энэ удаагийн наадамд 206 орны 11,324 тамирчин спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа. Харин Монголын баг тамирчид спортын 10 төрөлд 43 тамирчин ур чадвараа амжилттай сорьж байна.
 

Өнөөдрийн тэмцээний хуваарь: 2021.08.03 өдөр
 


Тав тухтай орчинд рестораны хоол зооглон хүйтэн шар айраг шимж, амьд орчинд залуусын уухайлах дэмжлэг дор Монголын баг тамирчдаа хүч түрэн дэмжицгээе.
 


Хаяг: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Мишээл Walking Street

Утас: 88113280

Top