"Asia times"-ын онцолсон нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Хойд талаараа Орос, өмнөд хэсгээрээ Хятадтай хиллэдэг Монгол Улс удахгүй Оросын байгалийн хий дамжин өнгөрөх чухал бүс болно.
“Союз Восток” хий дамжуулах хоолой баригдаж дууссаны дараа Оросын байгалийн хийг Монголын газар нутгаар дамжуулж, Хятад руу нийлүүлэх юм.
ОХУ-ын төрийн өмчит эрчим хүчний "Газпром" компани Монголд "Газопровод Союз Восток" нэртэй охин компаниа хэдийнэ байгуулаад байгаа бөгөөд далайд гарцгүй тус улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг анхны айлчлалаа Москвагаар эхлүүлж, “Газпром”-ын тэргүүн Алексей Миллертэй уулзсан билээ.
Б.Батцэцэг томилогдсоноосоо хойш анхны гадаад айлчлалаа ОХУ-д хийсэн нь санамсаргүй тохиолдол биш болов уу. Түүнийг ОХУ-ын нийслэлд айлчлахаас өмнө Улаанбаатар дахь Тагнуулын ерөнхий газрын хоёр офицерт ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх хэргээр 14 жилийн хорих ял оноосон юм. Гэхдээ энэ үйлдэл нь Москва, Улаанбаатарын харилцаанд нөлөөлөхгүй гэдэг нь тодорхой. Арваннэгдүгээр сард хоёр улс дипломат харилцаа тогтоосоны 100 жил тохиох бөгөөд хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлд шилжүүлэх талаар яригдаж буй. Ингэснээр Орос, Монгол хоёр орон улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх үүрэг хүлээнэ. Үнэхээр ч Улаанбаатарын хувьд Москватай цэрэг, батлан хамгаалахын салбарт тэргүүлэхүйц хэмжээний хамтран ажилладаг.
Өнгөрсөн зургаадугаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзаж, цэрэг-техникийн харилцааг хөгжүүлэх талаар хэлэлцсэн. Хоёр улс жил бүр хамтарсан хээрийн сургуулилт зохион байгуулдаг. 2003 оноос хойш гурван сая хүн амтай Монгол Улс АНУ-тай хамтарсан сургуулилт хийж байгаа бөгөөд олон монгол офицер АНУ-д бэлтгэгдсэн. Гэхдээ Монгол Улс “гуравдагч хөрш” -ийн бодлогоосоо татгалзаж, Орос, Хятадтай харилцах харилцаандаа илүү анхаарч эхэлсэн бололтой.
2016 онд гурван улс Хятад-Монгол-Орос (CMR) эдийн засгийн коридорыг хөгжүүлэх талаар иж бүрэн тохиролцоонд хүрч байв. CMR коридор нь үндсэндээ дэд бүтэц хөгжүүлэх замаар тээврийн холболт, хил дамнасан худалдааны үйлчилгээг сайжруулах зорилготой юм. Түүнчлэн эрчим хүч, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах чиглэлээр гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Үүнээс гадна Хятад Австралийн нүүрсний импортод хориг тавьсны дараа Бээжин Монголоос гадна Орос, Индонезиас авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлсэн. Монголын өндөр чанарын нүүрсийг Оросын Алс Дорнодын Владивосток дахь боомтууд болон Восточный нүүрсний терминалаар дэлхий даяар удахгүй экспортлох боломжтой гэсэн мэдээлэл ч байна. Монгол Улс Оросыг Хятадын эдийн засаг, улс төрийн ноёрхлын эсрэг тэнцвэржүүлэгч хүч гэж харж буй нь гайхах зүйл биш. ОХУ-тай сайн хөршийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэрт байдалд зайлшгүй шаардлагатай юм. Гэхдээ өмнө нь Монголыг Зөвлөлт Холбоот Улсын албан бус “16 дахь Бүгд Найрамдах Улс” гэж үзэж байсныг мартаж болохгүй. ЗСБНХУ задарсны дараа Кремль нөлөөгөө алдсан.
Гэхдээ Москва энэ алдагдсан нөлөөгөө буцааж авах бүрэн боломжтой.Оросын эрчим хүчний холдинг Интер РАО, Ротек компаниуд удахгүй Монголын одоо үйл ажиллагаа явуулж байгаа дулааны цахилгаан станцуудыг шинэчлэхэд оролцож магадгүй гэсэн мэдээлэл байна. "Союз Восток" хийн хоолой бүрэн ашиглалтад орсны дараа Москва зөвхөн эдийн засаг төдийгүй Монгол дахь улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлэх боломжтой юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 16 )
Монгол улс байгалын хий ашиглах гэж бодож ирсэн. Үүнийхээ хүрээнд оросоос байгалын хий авья гэхэд оросууд олон жил ашиггүй гэж үгээр хааж ирсэн. Гэтэл тэр үг нь худал зүйл байсан ба энэ хугацаан харин монголын нүүрсний салбарт өрсөлдөгч болох гэж сэмхэн төмөр зам хятад хүртэл татсан бус уу!!! Монголын ашгийг нэмэгдүүлэхгүй тэгсэн хэрнээ багасгах бодлоготой байсан гэдэг нь тодорхой байжээ. Одоо нэгэнт Монголын нүүрсний орлогыг хуваалцах аргатай болсон оросууд байгалын хийгээ манайхаар дайруулвал ашиг өгч таарна. Ийм л байна даа монголчууд минь.
Husel
Хөгжлийн түгжээ ОХУ-ыг аятайхан молигдож байгаад АНУ-гаар Эгийн станцаа босгож хөвсгөл нуураа хамгаалж бэхлэлт бэлдэнээ
Ашиг олохгүй байсан ч сонин биш Монголын аюулгүй байдалд үнэлэшгүй ач холбогдолтой гэж ойлго.
Монголд тэгээд орос царайтай хүн байна уу?Байвал хужаагийн эрлийзүүдээс лав олон мянга дахин бага байхаа.
Баригдахгүй ээ.бага хошгирцгоо доо
Ерөнхийлөгч Баттулга Хятадын далайн боомт хүртэл нүүрс тээвэрлэх үнээр Оросын далайн боомт хүртэл нүүрс тээвэрлэх хэлэлцээр хийж тохиролцсон үүнийгээ ашиглаач. Хятадын хамааралаас салахын тулд Оростой л найдлага өөр хэн ч туслахгүй
ОХУ байж МУ оршин тогтнож байна. Энэ хэдэн Хятадын гар хөл болсон эрх баригчид тэднийг дэмждэг урвагч нар та нар МУ-ыг үгүй хийж өвөр монгол шиг болговол та нарын үр удам адилхан зовно гэдгийг ойлгох ухаангүй урвагчид юмаа. Би эх орондоо хайртай иргэн хүний хувьд тусгаар улсынхаа төлөө амиа алдахаас ч айхгүй шүү над шиг олон олон монгол хүмүүс бий гэдэгт итгэж байна.
ОХУын хийн хоолойноос Монгол улс ашгийг мөн олох байх даа.Дагздаж байгаад араас нь бавах байлгүй.
Orostoigoo zugeer tentsvertei hartsah ni deeree hervee orosuud ih nuluuguu mongold togtooj ehelbel hyutad zugeer suuhgui tiim uchiraas orosuud uhaantai humuus zugeer ter higee zardag biznesiin zarchimaaraa l bai heruuliin ih uusver chini oros baih bolno snuu uhaantai baih bailgui dee
Путины орос бол урьдын орос биш !!!
Доор зочин нэрний ард дандаа хог вирус хятадын хаягдлууд чацга алдаж унгалдаад шавар хэрмэндэж вирустэйгээ чадармарууд.вирус хятад угаасаа Монголын дайсан шт эдийн засгийн бараг 100% вирус хятадаас хараат болсон нь Монголд том заналхийлэл том аюул дагуулж байна вирус хятадын хог вакцин олон Монголыг устгалаа хог хятад уствал дэлхий цэвэршинэ.
Оросуудвн барьцаанд орж дуусах нь ч унэн байх аа
Энэ хийн хоолой манайхаар дамжих боллоо гээд зарим нь баярлаад байх юм.Минийхээр бол сайнаасаа хожим ирэх муу уршиг нь их байх болно доо,орос хятад 2-н зүгээс ирэх дарамт л их болно.
orosuud uursdiin hiin hooloi damjin ungurdug uls ornuudaa uls tur geo politikaar daramtlah mash ih ermelzeltei baidag baingiin heruultei
одоо бол орос шиг хэрэггүй улс алга даа