Венесуэль мөнгөн тэмдэгтийнхээ арын зургаан оронг хасна

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 11

Венесуэлийн Төв банк гиперинфляцыг даван туулах зорилгоор үндэсний мөнгөн тэмдэгтийн арын зургаан орныг хасаж, шинэ мөнгөн тэмдэгт хэвлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Шинэ мөнгөн тэмдэгтүүдийг ирэх аравдугаар сарын 1-нээс зах зээлд нийлүүлэх бөгөөд хамгийн том мөнгөн дэвсгэрт нь 100 боливар байх аж. Энэ нь одоогийн ханшаар 100 сая боливартай тэнцэх юм.

Тус улс сүүлийн 13 жилийн хугацаанд гурав дахь удаагаа мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг бууруулж, шинээр валют хэвлэж байна.

Венесуэлийн Ерөнхийлөгч асан Уго Чавес хамгийн анх 2008 онд эдийн засгийн хямралын улмаас мөнгөн тэмдэгтийнхээ арын гурван орныг хасах шийдвэр гаргаж байв. Үүний дараа 2018 онд тус улсын өнөөгийн төрийн тэргүүн Николас Мадуро үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ арын таван орныг арилгах шийдвэр танилцуулсан.  Хэт инфляцын  улмаас бэлэн мөнгөний хомсдол үүссэнтэй холбоотойгоор ийм арга хэмжээ авчээ. Үүнээс жил хүрэхгүй хугацааны дараа тус улс 10 мянга, 20 мянга, 50 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргасан.  Венесуэлийн эдийн засаг олон жилийн турш хямарсны улмаас гиперинфляцын түвшинд хүрч, олон сая хүн ядууралд өртөөд байгаа юм. Улмаар тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш үнэгүйдэн, хэрэгцээгүй цаас болон хувирснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг ам.доллароор тогтоохоос өөр аргагүйд хүрсэн. Тухайлбал, өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 399.924.395.000 тэрбум боливартай тэнцэж байгаа юм. Венесуэлийн иргэд  дэлгүүрээс таван литрийн савалгаатай цэвэр усыг 1.84 ам.доллар буюу 735.8 тэрбум боливараар худалдан авч байна.

НҮБ-аас мэдээлснээр, 4.5 сая орчим хүн тус улсаас гарсан бөгөөд тэдний 80 орчим хувь нь бүс нутгийн улсууд рүү дүрвэжээ. Тус улсын  эдийн засаг 2014 оноос хойш хоёр дахин агшиж дайнд өртөөгүй улсуудын дээд амжилтыг тогтоов. Экспортын 90 хувь нь газрын тос бөгөөд Засгийн газрын гадаад өр нь экспортоосоо тав дахин их болоод байв. 2017 онд гиперинфляц эхлэж жилийн дараа бараа бүтээгдэхүүний үнэ 1.2 сая дахин өссөн байна. Засгийн газар нь мөнгөний үнэгүйдлийн статистик мэдээллээ гаргахаа ч больжээ. Цалингийн худалдан авах чадвар ийнхүү унаж буйгаас хүмүүсийн хэрэглээ огцом буурч, хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэл, үйлчилгээгээ хумисаар, олноороо дампуураад байна.

Х.Чавес Ерөнхийлөгч болохоос өмнө үйлдвэрлэж байсан өргөн хэрэглээний бараагаа гадаадаас авах нь хямдхан болсон тул үйлдвэрлэхээ зогсоож эдүгээ бүх төрлийн барааны хомсдолд ороод байна. Эмнэлгүүд эм, тариагүй, дэлгүүр зөвхөн хүнсний хэдхэн барааг картаар олгох болсноор иргэд нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(139.5.217.89) 2021 оны 08 сарын 11

delhiid baigalin nuutsuuruu asar bayand orj baigaa ulsdaa,udahgui amerikuud guigaad irne

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 08 сарын 11

Ulsiin ediin zasagiin gol byteegdehyyn hyns tolond orno gedeg bol tuhain yls dainii baidald dampyyrliin baidaltai eduiin zasagtai sunuj baigaan neg helber .Mongol yag adilhan tolond orchihson baigaa biz dee.Mungun temdegte ni het olon toond shiljeed baigaa yag adilhan .Komynist pashist namiig MAN ba AN namiin tonyylchidiig tsaatsalah bolsoon.

0  |  0
зочин(66.181.183.167) 2021 оны 08 сарын 11

Ээ ЧААВААС даа, энэ орны хувь заяа л бидэнд бүү тохиогоосой билээ.

0  |  0
Зангар(202.179.26.73) 2021 оны 08 сарын 11

Ядуурлаараа, эдийн засгийн дамдуурлаараа Монголыг гүйцэхнэ дээ.

0  |  0
Top