Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.08.11) боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар мэдээлэл хийв.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ Түрээсийн орон сууц хөтөлбөрийн явц, барилгын материалын үнийн өсөлтийн талаар тайлбар хийсэн юм.
Хөшигийн хөндийд цогц бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Одоогоор усны нөөцөөс хамаарч 150 мянган хүн амьдрах боломжтойг тогтоосон. 3 цэвэрлэх байгууламж, таван усан сан, цахилгаан шугам сүлжээ, гэх мэт бүтээн байгуулалтыг дагаад орон сууц баригдана. Энд хийгдсэн газар олголтыг төлөвлөлтийн дагуу янзална гэдгийг тэрбээр танилцууллаа.
Түүнчлэн "Өнөөдөр 100 гаруй мянган иргэн Ипотекийн зээлд хамрагдаад байна. 30 хувийн урьдчилгаа бүрдүүлж чадахгүй олон хүн байгаа учраас "Буянт-Ухаа 1, 2", "Хангай" хотхонд байр түрээслэх байдлаар байртай болох боломж өгсөн. Тодорхой иргэд "Хангай" хотхоны м.кв-тай холбоотой гомдол гаргаад байгаа. 240-400 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа. Түрээсээс гадна тодорхой мөнгө төлөөд, Ипотекийн зээлд хамрагдах, эсвэл тодорхой мөнгө нэмж төлөөд байраа худалдаж авах боломжийг олгож байгаа. "Хангай" хотхоны хувьд м.кв-ын үнийн асуудлыг нь хуулийн байгууллага шалгаж байгаа. Мөн тус хотхонд байр түрээсэлж байгаа иргэд таван жил түрээс төлсөн тул өнгөрсөн хугацаанд төлсөн мөнгөө урьдчилгаа болгохыг хүссэн. Ийм боломж байхгүй. Түрээслэгч нарын гэрээний хугацаа дуусч байгаа тул сунгана. Гэхдээ эдгээр иргэдээс орж ирэх 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зогсоод байгаа нь төрд ачаалал үүсгээд байна. Иймд уг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Хагас жилийн байдлаар барилгын материалын үнэ 40 гаруй хувиар өссөн байна. Хувийн хөрөнгө оруулалттай ихэнх компани үйл ажиллагаагаа зогсоосон байгаа" гэж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 3 )
amniihaa zorgoor burj l baih MANgaruud! helj bol hen ch chadna. Ta buhen hulgailj, huibaldaj, tsavchij, tasdaj l chadna.
Хеесенцереер бурсэн байшин барихаа болиочээ полистролдоо хордоод уений шингэнгуй болдог гэж бичжээ байна
Хамгийн гол нь дулааны шугам сүлжээ барихдаа туннелийн хэлбэртэй барьвал жил бүр газраа ухаад байхгүй шүү дээ