ОХУ-ын газрын тосны гол хоёр индекс ханш сүүлийн 10 өдрийн турш тасралтгүй буурч, өнгөрөгч тавдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрээд байна.
Тодруулбал, “ESPO” лхагва гаригийн арилжааны байдлаар 3.22 хувь буурч баррель тутамд 65.12 ам.доллар болсон бол “Sokol” 2.29 буурч 66.96 ам.долларт хүрчээ. Тэгвэл энэхүү бууралт манай улсын зах зээлд нөлөөлөх эсэхийг Ашигт малтмал газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяраас тодрууллаа.
-Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байна. Энэ бууралт манайд нөлөөлөх боломжтой юу?
- Огцом бууралт бол явагдаагүй. 73,74-тэй байж байгаад одоо 68-руу орж хэлбэлзээд байна. Роснефть үнээ тооцохдоо Сингапурын бирж дээрх наймдугаар сарын дундаж үнээр боддог. Тэгэхээр наймдугаар сарын 25 хавьцаа Роснефтээс үнэ орж ирнэ.
-Олон улсын зах зээл үнээ бууруулсан ч манайхан бууруулдаггүй гэдэг шүүмжлэл байдаг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
- Бууралгүй яах вэ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард нэг литр бензин 1820 төгрөг байсан. Дөрөвдүгээр сард 500 төгрөгөөр буурч 1320 болсон. Гадаад зах зээлд буух үед нь буурсан. Гагцхүү хүмүүс буурсныг нь мэддэггүй өссөн үед нь "өслөө" гэж их ярьдаг.
-Шатахууны үнээ дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсчихөөд шатахууны үнэ буурсны дараа барааны үнэ буудаггүй болохоор тэр байх л даа?
-Өргөн хэрэглээний барааны үнэ бол манай хариуцдаг ажил биш. Гэхдээ миний хувийн байр суурь гэвэл шатахууны үнэ буурахад өргөн хэрэглээний барааны үнэ дагаад буух ёстой. Өнгөрсөн долдугаар сард шатахууны үнэ өсөхөд такси нэг км тутамдаа 500 төгрөгөөр өссөн байна. Нэг литр бензиний зарцуулалт өөрөө хэр байх вэ гэдэг асуулт их сонин. Нэг км тутамд 500 төгрөгийн шатахуун нэмж зарцуулна гэж хэзээ ч байхгүй. Жижиг тэрэг 100 км замд 10 литр шатахуун зарцуулдаг гэж бодоход 10 км замд 1 литр шатахуун зарцуулна. Тэгэхээр 1 км замд 100 гр шатахуун зарцуулж байна гэсэн үг. 100 гр шатахуун 205 төгрөгтэй тэнцэнэ. Гэтэл такси 1км замд 1500 төгрөгөөр үйлчилж байна. Энэ мэт математик аргачлалаа сайн гаргаж өгөхгүй байна уу гэж хардаг.
Сэтгэгдэл ( 16 )
Шатахууны компаниудын эрх ашгийг хамгаалдаг болсон хүн дээ.
Дандаа таксичид коммент бичээд байна
Ogtsor gesen irgen ih zuv heljdee Magtan duulaad manduulaad baisan humuusiin ne baij baigaa tsarai, yumnii une tengert hadlaa, Uursduu zovj mungu oldohgyi, zorgooroo ureh mungutei uchraas irgediin amidral iig oilgohgyi. Jaahan orlogo olhoor tatvar shimtgel, burtgelgyi 1 heseg ne yamarch tatvar tulyhgyi chaavaas gej
taksi 1500 yavj bno durtai ni suugad durrgui alhaj bno ene asuudald zasag tur oroltsoh shaardlaga baihgui
Зүгээр л ахлаач дээ. Нэг нь нөгөөгөө машинаараа хүргэжтөгөхөд хэдэн төгрөг авах нь хэнд хамаатай юм? Эцсийн эцэст ашиг хүнд очих чухал болохоос биш бензин зардлаа нөхөх гэж бодоод байгаа юм уу даа манай хөдөлмөрлөж үзээгүй амьдрал мэдэхгүй дарга нар?
ажилгүй тэнэмэл гуйлагчингууд таксинд явдаг шдээ тогтсон ажилт бол тэгж явахгүй хаана юу бна гэж өлөнтөж суусан хүнээсээ юм хусах гэж л явдаг шдээ хараад бхад манайх шиг ийм өдрийн цагаар оройн цагаар ч явж бдг завтай улс монголоос өөрбхгүй бхаа тэр муу хэлээд бдг хужаад хүртэл өдрийн цагаар гудамжинд хүн ингэж явдгүй бүгд өглөө ажилдаа эрт яваад 5ц гэхэд орой гэр гэртээ 5 6 ц гэхэд харьдаг орон юм бна лээ манай хэдэн ажилгүй гуйлагчид гуйлга гуйж өлөнтөж л явдаг шдээ
манайд болж бүтэх юм гэж алга яана даа энэ засаг төр нь ард түмэн гэж эрүү тэнэгүүд хар мас нь юуч мэдэхгүй усан тэнэгүүдээр дүүрчихсэн засаг нь тэрийг нь далимдуулаад юу дуртайгаа хийдэг одоо бас гаднаас дайнаас дүрвэгсдийг оруулж ирэх юм л гэнэ ёстой бүтэхгүй засаг төр энэ ман нам бүрэлдхүүнэрээ огцорч цоо шинэ хүмүүс гараасай өмнө бсан хүмүүс биш
сул зогсоод бга бол явахаа байчих хэрэгтэй шдээ хэт даварсан үнэ нэмж болохгүй хүн яарч сандарсан хэрэгтэй үедээ л такси барьдаг шдээ хэнд тийм илүүдээ гарсан мөнгө бдын монголд ернь бүх юмны үнэ нэмдэг 2 3 дахин 10дахин 5дахин нэмж бгаа цахилгаан машинтай болж бензин оруулж ирдэг гаруудыг бхгү болгох хэрэгтэй одоо монголд Kfc pizza hut хоолны газрууд хүргэлт нь цахилгаан машин болчихсон
Энэ нэг дарвайсан хар юм байнга гарч ирээд л бензин тосны асуудал дээр дан ард түмний эсрэг хуцаж байх юм
Такси үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс амьдралаа залгуулж байгаа юм бол, такси хөлслөөд явж байгаа хүмүүс нь яаж байгаа юм бол арай мөнгөө барах арга хайгаад зугаалж яваа гэж бодоогүй л байлтай.
такси үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс мэдээж амьдралаа залгуулж байгаа. Гэхдээ тэр амьдралыг нь тэтгэж байгаа үйлчлүүлэгчээсээ үндэслэл муутай төлбөр авч байгаа нь өөрөө өөрийгөө хорлож байгаа хэрэг. Хэрэгцээтэй үйлчилгээ боловч үйлчлүүлэгчээ хүндэлдэггүй хэт даварсан үйлчилгээ.
Хар дурак энгийн тооцоо хийх аргачлалаа өөрөө ч мэдэхгүй. Хөдөөний барзайсан дурак
Төрийн албан хаагчаа мэдэхгүй асуудалд дуугүй байж сур буруу яриад байна жолооч нарын дургүйг хүргээд яах юм вэ?
Сул зогсолт, түгжрээ хоосон хүн хайж явах гээд бусад хүчин зүйлээ яахы такси бол нийтийн тээвэр биш бараг тансаг хэрэглээ ш дээ Тэр хүмүүсийг бинзений мөнгөөр нь зөөх юм бол жолооч нь яаж амьдрах юм. Үнэтэй гэвэл алхах, нийтийн тээврээр зорчих гээд сонголт бна ш дээ
Сул явалт сул зогсолт зэргийг тооцоонд оруулах хэрэгтэй шүү дэ. Юу гэж засвар зайгүй мөнгө олоод давхиад байх вэ дэ. амьдралтай байлда өөрөө такси бариад үзвэл мэднэ дэ.
Чи бусад юмаа л сайн бод гөлөгөө