Улсын дугааруудыг 1,7 тэрбум төгрөгөөр худалдаалжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 23

Автомашины улсын бүртгэлийн сонирхол татахуйц дугаарыг үнэ хаялцуулж худалдан борлуулах болсон билээ. 

Нийт гурван удаагийн дуудлага худалдаагаар 1026 дугаарыг 1.7 тэрбум төгрөгөөр борлуулж  Монгол Улсын сан хөмрөгт төвлөрүүлсэн байна.

Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn бөгөөд 50 мянган төгрөгийн дэнчин тавьж оролцдог аж.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч ялагч болж, худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгааждаг байна. 

Сонирхуулахад 0001 УАР улсын дугаар 427 сая төгрөгт хүрч байсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хэрэггүй(202.70.44.146) 2021 оны 08 сарын 23

ийм хэрэггүй юманд мөнгө зарснаас бүтээн байгуулалт, үйлдвэрлэлд зарж болдоггүй юмуу. Эсвэл мөнгө нь ийм ус цас шиг хүмүүсүү

0  |  0
Top