Гашуунсухайт боомтын тээврийг 14 хоног зогсоолоо

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 24

Нүүрс тээврийн жолооч нараас халдвар илэрч байгаа тул БНХАУ-ын талаас хоёр ч боомтын үйл ажиллагааг түр зогсоолоо.

Монголын нүүрс тээврийн жолооч нараас халдвар илэрсэн тул өчигдрөөс /2021.08.23/ эхлэн БНХАУ-ын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтын үйл ажиллагааг 14 хоног  зогсоожээ.
Мөн Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод нүүрс тээврийн монгол жолоочоос  халдвар илэрч, БНХАУ-ын талаас Зүүн үзэмчин хошуу боомтыг түр хаажээ. 

Монголын нүүрсний импорт 14 хоног тэг зогсолт хийхээр болж байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvc(88.116.92.142) 2021 оны 08 сарын 24

Төмөр замаа хурдан хийгээч

0  |  0
Энжи(59.153.112.224) 2021 оны 08 сарын 24

Гашуунсухайтын төмөр замыг өдөржин шөнөжин нүдээд хурдан ашиглалтанд оруулахаар.Оюуэрдэнэ чадахгүй бол зайлаачээ

0  |  0
ЗОЧИН(192.82.80.66) 2021 оны 08 сарын 24

ЯМАР Ч ХАРИУЦЛАГАГҮЙ ЮМ ВЭ ӨӨРСДӨӨ САЙН ШАЛГААЧ ДЭЭ ГАНЦ ОЛЖ ИДЭЖ ХООЛОО БҮГД АНХААРАХ ХЭРГТЭЙ БИЗ ДЭЭ ТӨМР ЗАМАА ТҮРГЭН АШИГЛАХГҮЙ БОЛ ХЭДЭН МААНАГ ЖОЛООЧ НАРААС БОЛЖ УЛС ХЭЦҮҮДЛЭЭ ШҮҮ САЙДАА

0  |  2
Top