Л.Оюун: Биткойн амьдралд орж ирэх нь тодорхой болсон

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 24

Шинжлэх ухааны доктор, эдийн засагч Л.Оюунаас биткойн буюу цахим мөнгөний талаар тодрууллаа.

-Сүүлийн үед зарим санхүүгийн нэгдэл, хувь хүн биткойн гаргах боллоо. Биткойн гэж юу вэ. Манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Биткойн гэж цахим дээр суурилж байгаа бодитой биш мөнгөн тэмдэгт гэсэн үг. Мөнгөний үүргийг гүйцэтгэх ч гар дээр барих бодитой зүйл биш. Төлбөр, хуримтлал гэх мэт мөнгөний үүргийг гүйцэтгэнэ. Сүүлийн үед эдийн засаг цахимжиж байгаа тул төлбөр тооцоо, бусад зүйлсийг цахимаар хийх боломжийг олгож байгаа нэг хувилбар юм.

-Биткойноо дэлгүүрт өгөөд талх авч болно гэсэн үг үү?

-Ер нь бол эцсийн зориулалт нь тийм. Гадны орнуудад бол одоо биткойноор төлбөр тооцоо хийгээд эхэлсэн. Тухайлбал, орон сууц, жижиглэн барааг ч биткойноор худалдан авдаг болсон. Орон бүхэн, компани болгон, хувь хүн ч биткойн гаргах гээд байгаа тул түгээмэл үүрэг гүйцэтгэж байгаа нь явцын дунд шалгарч үлдэнэ. Энэ нь түүхийг давтаж байна. Өмнө нь мөнгөгүй байх үед гадны банк бүр өөрийн мөнгөн тэмдэгт гаргаад, тухайн банкны харилцагч нарт хүчин төгөлдөр байдаг байсан. Ингээд төв банк үүсээд, үүнийг цэгцлээд улсын хэмжээнд нэгдсэн хэрэгсэл гаргаж ирсэн. Энэ түүх давтагдаж байна. Хамгийн ойрын жишээ бол 1990 оноос хойш манайд банк бүр өөрийн карт гаргасан. Ингээд тэр картыг нь уншдаг АТМ тус тусдаа байсан. Сүүлдээ төв банк бүх банкны карт уншдаг АТМ хэрэглэх тогтолцоог бий болгоод энэ асуудлыг шийдвэрлэсэн. Үүнтэй адилхан процесс одоо явагдаж байна. Яагаад цахим руу орж байна вэ гэхээр нийгмийн хөгжил үүнийг шаардаж байна. Өөрөөр хэлбэл “үйлдвэрлэл хөгжиж, худалдан авалт нэмэгдсэн учраас борлуулалт хийх уян хатан мөнгө хэрэгтэй болжээ” гэж ойлгож болно. Дэлхий даяаршиж, нэг хавтгай болж байна. Тийм учраас улс болгон өөр өөрийн мөнгөн тэмдэгтгүй болох нь гэсэн дохиог өгөөд байгаа юм. Цаашид улс орнууд өөрийн гаргасан биткойн оо дэлхийн мөнгө болгох тал дээр арга хэмжээ авч эхэлнэ.  Одоохондоо бол эхлэл төдий л явж байна.

-Би өөрийн хуримтлуулсан мөнгөөрөө биткойн худалдаж авлаа гэхэд надад эрсдэл тулгарах уу?    

-Эрсдэлгүй зүйл гэж байхгүй. Ерөнхий зүй тогтлоо харахад зөв биткойн оо олж авах нь чухал гэж харж байна. Биткойн бол амьдралд орж ирэх нь тодорхой болсон. Гэхдээ шууд худалдан авч болохгүй. Тодорхой хэмжээгээр судалгаа хийх хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(73.176.171.37) 2021 оны 08 сарын 29

Novshiin avgai baina.hudlaa shuu.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 08 сарын 28

Ene metiin hoshnognii alchyyryyd turuus tonil.Ta nariig tonilgoh tsag irnee.Tsag tsagaaraa baidagyi.Tsahildag huhuruu baidagyi shyy.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 08 сарын 28

Ard tymeng munharyylahaa bolio hagarsan lyivarchid mini.Putin ene erdnesiig syyliin yed mash iheer hoid musun dalai ba tundaraas ih olzvorloj baigaa.Tiim ychirs delhiid Oros ylam hycherhegchij baigaa.Ene hovor elminteer nereer ni dolor puntees ilyy valiyt gej nerlen delhiin ediin zasagiin too tootsoo yavagdaj baigaa.Lyuvarchid tonyylchid ard tymeg tolgoig ni ygaahaa bolio.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 08 сарын 28

Ene BIPOKON gedeg valit bol ygaasaa yamar neg argaar ter bymtan bolson hyn ba ylsad heregtei hydaldaanii shine syljee .Ychir ni ediin zasagiin deed hemjeenii mungun negj .Mongold orj ireh hereg ni ychir ni gevel .Turuu ylsaa tonson hymyysiin ter olon toonii mungun tentegtiig tsuun toon deer tsomohtohgoj baigaan hyvilbar gesen yg.Teheer olgiarhyyd ba yrvagch tonyylchidiin mungu hemjeegyi ihbolohoor hadaglah oron tsain i ih bolson ychir tsuun toon deer ard tymeg tsalilaj nuuj hyrimtalyylah arga ni.Ene bol ygan baigaliin ynet matreral bayalag oldvor gazriin hursun baidag erdenes.

0  |  0
Зочин(202.126.89.226) 2021 оны 08 сарын 30

Санаа нь зөв. Тэгээд яагаад буруу яриад явчихав аа? Криптовалют гэдгийг биткойн гэж ойлгоод байна уу? Хоёр малчин хоорондоо нэг ингэж ярих болов уу? Эсвэл энэ сурвалжлагч бантан хутгаж буй байх. Сурвалжлагч нар ч дээ. Оюун-Эрдэнээс дээрдэх юм тэдэнд байхгүй. 400 саяын өрөөсөн дугуйнууд.

2  |  0
ner(150.129.141.93) 2021 оны 08 сарын 24

ene hun chini doctor hun mun uu

0  |  0
(139.5.217.149) 2021 оны 08 сарын 24

ihenh crypto mungu chini ehneesee huusruud duussan,naadah chini olon ulsin bankuudin 2008 onoos hoish hyamralaas garah mumgu oloh hamgiin amarhan ineedemtei zahin naimaachni sanaa baisan yumaa,chamaig munguu butsaaj avii gehed ugdug uu gol ni?

0  |  0
zochin(202.179.25.124) 2021 оны 08 сарын 24

chuugiin bodood bankind jaachan chadgalamjtai, ter maan yaach um boldoo!!! , ug n ooriinl jaachan mongo umsan.

0  |  0
Top