Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.08.26/ их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан Соёлын сургуулийн нэг хичээлийн кредит хамгийн хямд байдаг юм байна. Тиймээс энэ сургуулийн нэг кредит 20 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа. Харин бусад их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй гэлээ. Мөн оюутны дотуур байрны төлбөр нэмэгдэхгүй. Одоогоор 450-700 мянган төгрөгийн төлбөрийг хичээлийн жилийн турш амьдрах зориулалтаар төлдөг болохыг тодотгож байлаа.
Цар тахалтай үеийн хичээлийн шинэ жил эхэлж байгаа учраас нэгдүгээр курсын оюутнууд есдүгээр сарын 13-наас танимаар хичээллэнэ. Харин хоёрдугаар курсээс дээш ангийн оюутнууд есдүгээр сарын 1-нээс цахимаар хичээллэж байгаад 13-наас танхимаар хичээллэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
CУИС ийг татан буулга.Жилд хэдэн зуугаар төгсөх жүжигчин дуучин Монголд хэрэггүй.Хэдий болтол хошин тоглож хөдөөний хэдэн оюутнуудын кармаг хоослох вэ?\n