Нүүрс тээврийн машинууд хилээр ачаа тээвэрлэж орж ирдэг боллоо

2021 оны 08 сарын 28

Засгийн газраас томилсон ажлын баг нэг сар гаруй хугацаанд Замын-Үүдэд ажиллаж байна.

Уг багийг ажил хүлээж авч байх үед өдөрт импортоор 100 автомашин улсын хилээр орж ирдэг байсан бол өнөөдрийн байдлаар 170 тээврийн хэрэгсэл болж нэмэгджээ. Цар тахалгүй үед өдөрт 150 автомашин Замын-Үүдээс Эрээн боомт руу нэвтэрдэг байсан бол одоо 140 болж тэр хэмжээнд дөхөж очжээ.

Энэ талаар Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх “Ачаа барааг галт тэргээр мөн татан авч байгаа. Өчигдөр 41, өнөөдөр 67 ачаатай галт тэрэг хилээр орж ирсэн. Замын-Үүд дэх ачаа, барааны эргэлт сайжирч байна. Нүүрс тээврийн машинууд өмнө нь нүүрсээ тээвэрлэчихээд хилээр ачаагүй орж ирдэг байсан бол өнөөдрөөс ачаа тээвэрлэж эхэлсэн” гэлээ.  

Одоогоор Эрээн боомтод олон сараар хуримтлагдсан байсан 50 мянган тонн ачааны 40 гаруй мянгыг нь татан аваад байна. Ажлын хэсгийнхэн үлдсэн ачааг ойрын хугацаанд татаж авахаа мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(85.218.48.83) 2021 оны 08 сарын 29

Jargalsaihan gyain helsen ugs,zublulguu yag zub bga shuu huleej abaarai .Mongold dund,dood tushaaliin humuus erduu ajilaa hiideggui shdee

0  |  0
Уншигч(59.153.115.234) 2021 оны 08 сарын 28

Урд өмнө нь ингэж шийдэхгүй яадаг байна

0  |  0
z(192.82.85.60) 2021 оны 08 сарын 28

27r baaziin jolooch dashdorjiin ohin ynhan

0  |  0
Зангаа(202.179.24.234) 2021 оны 08 сарын 28

Юу нь сонин байгаа юм бэ гажиг тогтолцоо минь. Том оврын тээврийн хэрэгслэл ачаа л ачдаг байхгүй юу даа коммунистууд аа.

0  |  0
Top