Энэ оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 8,579.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,849.1 сая ам.доллар буюу 27.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Экспорт импортоос давамгайлж 903.4 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарсныг УУХҮЯ-наас мэдээллээ.
ҮСХ-ны мэдээллээр гадаад худалдааны нийт эргэлт наймдугаар сарын 15-ны байдлаар 9.5 тэрбум ам.доллар хүрчээ. Үүнээс экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларт хүрч, нийт эргэлт өмнөх оны мөн үеэс 67 хувь, экспорт 77.8 хувиар, импорт 54.8 хувиар тус тус өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Нийт экспорт оны эхний долоон сарын байдлаар 4,741.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 953.0 сая ам.доллар буюу 25.2 хувиар өсчээ.
Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 4,274.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 693.9 сая ам.доллар буюу 19.4 хувиар өссөн байна.
Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 90.1 хувийг бүрдүүлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Эвий минь. Зүгээр л хужаа нарын нүүрс худалдан авалт өсөөд, оросууд хэсэг бензинээ нөөцөлж хумьсан биз дээ? Ойлгомжтой юман дээр тэнцвэр их гоё харагдах нь мэдээж.
боловсруулаагүй гэхээр ямар өөд байхав дээ үнэхээр манайх шиг гаргадаг газар байдаггүй биз дээ