Замын-Үүдийн “нээлттэй” өдрүүд хэр удаан үргэлжлэх вэ?

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 01

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долдугаар сард Замын-Үүд боомтын нөхцөл байдалтай танилцаж ачаа тээврийн эргэлт, зохион байгуулалтыг сайжруулах үүрэг өгсөн. Үүний дагуу Замын-Үүд боомт дахь дарга нарыг сольж Хилийн 0108 дугаар ангийн захирагчаар Х.Намхайнямбууг, Гаалийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Отгонсүхийг, Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргыг түр орлон гүйцэтгэгчээр Л.Эрдэнэчулууныг гурван сарын хугацаатай сэлгэн томилсон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, холбогдох албан тушаалтнууд ээлж дараалан очиж ажилласан Замын-Үүд боомт дахь бугшсан зарим асуудал уг үндсээрээ шийдэгдээгүй хэвээр байгаа ч зарим талаараа халаа сэлгээний ач тус гарч байна. Тухайлбал, манай улсын эдийн засагт чухал ач холбогдолтой Замын-Үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын алба жилдээ 3-4 зөрчил илэрдэг байсан газарт нэг сарын дотор 19 зөрчил илрүүлж 87 сая төгрөгийн торгууль тавьжээ.

Энэ нь өмнөх онуудад илэрч байсан зөрчил, торгуулиас даруй тав дахин нэмэгдсэн үзүүлэлт гэхээр өмнөх албаныхны ажлыг нөгөө талаараа дүгнээд өгчихлөө. Тэгвэл одоо л цэгцэндээ орж байгаа Замын-Үүдийн үйл ажиллагаа, ачаа тээврийн эргэлт түр томилгоотой хамт ирэх сард дуусах уу гэдэг асуудал гарч ирж байна.

Хоёр сарын хугацаанд шинээр томилогдсон ажлын алба олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан “ногоон ариутгалын хаалгыг” буулгаж шинэ ариутгалын байгууламжийг өнгөрсөн сарын сүүлээр ашиглалтад оруулжээ. Ингэснээр  олон улсын стандартын дагуу машин, тээврийн хэрэгслийг бүрэн ариутгах боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнийг шинжлэх лабораторийн барилгын ажил өнгөрсөн оноос эхэлж зургадугаар сард дуусах байсан ч долдугаар сард 33 хувийн гүйцэтгэлтэй байв. Харин одоогийн байдлаар 60-70 гүйцэтгэлтэй байгааг албаныхан онцолж байна. Ингэснээр лабораторийн барилгыг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар хяналт тавин ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар мэргэжлийн хяналтынхан импортын 24162 тээврийн хэрэгсэл, экспортын 19194 тээврийн хэрэгсэл, 2396 аж ахуйн нэгжийн 1.45 тэрбум тонн ачаанд хяналт тавьсан байна. Энэ мэтээр томилгооны үр дүн гарч олны шүүмжлэлийг дагуулаад байсан асуудлууд шийдэгджээ.

Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын түр орлон гүйцэтгэгч Л.Эрдэнэчулуун “Долдугаар сарын 9-нөөс ажлаа хүлээж авсан. Энэ хугацаанд хилийн нэвтрэх боомтын цэг дээр халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс улаан, ногоон, шар бүсчлэл тогтоон хилийн цэсийг зөв урсгалд оруулсан. Тухайлбал, Эрүүл мэндийн тандалтын цэг, тусгаарлан ажиглах байр, халдваргүйжүүлэлтийн бүртгэлийн цэг, хамгаалах хэрэгсэл өмсөх тайлах цэг, аюултай хог хаягдлын цэгийг зохион байгууллаа.

Мөн Замын-Үүд сумыг ногоон бүс болгох зорилт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд Замын-Үүдийн 311 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж COVID-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлсэн. Түүнчлэн Замын-Үүд суманд байгаа 12 хяналтын талбайд цар тахлаас сэргийлэх мэдэгдэл, зөвлөмж хүргүүлсэн.

Үүний үр дүнд Дардан, Этранс ложистик, МЧ-3 хяналтын талбайд биеийн халуун үзэх, зорчигчийн биеийг уураар ариутгах зориулалттай хаалга, иргэдийн үйлчлүүлж буй заалыг халдваргүйжүүлэх мананцар үүсгэгч, баримт бичиг ариутгагч төхөөрөмжийг байрлуулан халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Өмнөх жилүүдэд жилд 3-4 зөрчил илэрдэг, торгуулийн арга хэмжээ авдаггүй байсан ч өнгөрсөн нэг сарын хугацаанд 19 зөрчил илрүүлсэн.

Энэ нь нэг талаасаа төрийн ажил хэвийн явагдаж байгааг харуулж байгаа бол нөгөө талаасаа авлигал, хээл хахуулийн сүлжээ үүсээд байсныг үгүйсгэхгүй нөхцөл байдал харагдаж байгаа юм. Энэ мэт асуудлаас харахад төрийн албаны томилгоо эзнээ олохгүй байна. Төрийн томилгоо мерит зарчмаар тодорхой шалгуураар томилдог байсан бол сүүлийн үед улстөрчдийн нэрээр овоглосон, жалга дов, нутаг ус ярьж томилогддог болсон. Үүнээс үүдэн төрийн ажил цалгардах олон эрсдэл үүсэж байна.

Миний томилолтын хугацаа аравдугаар сарын 9-нд дуусна. Тиймээс дараагийн томилогдож ирэх хүмүүс нь одоогийн цэгцэлсэн асуудлыг энэ хэвээр нь үргэлжлүүлэн ажиллаасай хэмээн хүсэж байна. Манай хилийн мэргэжлийн хяналтын албаны гол зорилго бол хилийн бүс дэх ачаа бараа, тээврийн хэрэгслийг олон улсын стандартын дагуу халдваргүйтгэх юм.

Энэ хүрээнд бид экспорт, импортын талд халдваргүйтгэлийн хоёр байгууламжийг суурилуулж олон улсын түвшинд автотээврийн хэрэгслийн гадаргуу, бүхээгт халдваргүйтгэл хийж олон улсын шаардлагад нийцүүлсэн. Тиймээс ч БНХАУ-ын талаас экспортоо нэмж өдөрт экспорт 145, импорт 198-д хүрсэн” гэдгийг онцлов.

Импортын нэг удаагийн амны хаалтаас “Starhylococcus” бактери илрэв

image_750x_612ef7995d710 Замын-Үүдийн "нээлттэй" өдрүүд хэр удаан үргэлжлэх вэ?

Дэлхий нийтээр цар тахал дэгдэж иргэд амны хаалтнаас салалгүй хоёр жилийг үдсэн. Гэвч бидний өргөн хэрэглэдэг, зах замбараагүй зарагдаж байгаа нэг удаагийн цэнхэр, цагаан маск эрүүл ахуйн чанарыг хангасан эсэх нь эргэлзээтэй болчихлоо.

Учир нь Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын газрын сорилтын лабораторид өнгөрсөн нэг сарын хугацаанд импортын 654 дээжид сорилт, шинжилгээ хийхэд импортын найм, дотоодын зургаан сорьц стандартын шаардлага хангаагүй байна. Тухайлбал, БНХАУ-аас “Мера Инженеринг” компанийн оруулж ирсэн нэг удаагийн амны хаалтад “Starhylococcus” бактери илэрчээ.

Энэ “Starhylococcus” нь хүний биед олон тооны халдварт өвчин үүсгэж цаашлаад үхэлд хүргэх аюултай бактери юм. Тиймээс иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаатай, чанартай маск авах шаардлага үүсэж байна. Мөн зориулалтын бус тээврийн хэрэгслээр мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлээгүй, хаяг шошгын зөрчилтэй, баримт бичиггүй 963 мянган амны хаалт, тахианы мөчийг илрүүлж арга хэмжээ авсан байна. Энэ мэтээр Замын-Үүд боомт дахь олон асуудал цэгцэрсэн “нээлттэй” өдрүүд хэр удаан үргэлжлэх вэ?

Эх сурвалж: Зууны мэдээ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(197.210.8.199) 2021 оны 09 сарын 01

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com

0  |  0
Top