Үндэстэн дамнасан томоохон компаниудыг Монгол Улсад оруулж ирэх талаар ярилцжээ

2021 оны 09 сарын 01

Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр /2021.08.31/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхжээ.

Монгол Улс ирэх жилүүдэд халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих зэрэг нийгэм, эдийн засгийн суурь шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банк групп дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн өнгөрсөн тавдугаар сард баталсан 2021-2025 онд Монгол Улстай хамтран ажиллах бодлогын тэргүүлэх чиглэлүүд (Түншлэлийн стратеги)-тэй Ерөнхийлөгчийн дурдсан бодлогын асуудлууд уялдаж байна гэжээ.

Төр, хувийн хэвшлийн бүх шатанд засаглалын шинэчлэлийг эрчимжүүлэх, авлигыг эрс бууруулах, боловсрол, эрүүл мэнд, хот төлөвлөлт, банк, санхүү болон эрчим хүч, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад хамтрах, эмэгтэй ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар талууд ярилцсан байна.

Үүний зэрэгцээ үндэстэн дамнасан томоохон компаниудыг Монгол Улсад татах, хөрөнгө оруулалтыг нь эрс нэмэгдүүлэх, хүний хөгжил, түүн дотроо нэн шаардлагатай мэдлэг чадвартай ажиллах хүчээ бүрэн ашиглах, тэдгээрт шаардлагатай чанартай ажлын байр олноор бий болгох, гадаадад суугаа чадварлаг боловсон хүчнийг эх орондоо ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зэрэг сэдвээр санал солилцжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(223.38.28.178) 2021 оны 09 сарын 03

Эх л замбараагүй юмруу орох гээд бнадаа , баян хоосн- ялгаа дээд цэгтэй өснөдөө …

0  |  0
Зочин(103.212.118.215) 2021 оны 09 сарын 01

Энэ улсаа байлгах сэтгэлтэй сэтэртэн ер нь байна уу?

0  |  0
СҮХ(192.82.74.248) 2021 оны 09 сарын 01

БАС НЭГ ДЭЭРЭММ ЛУЙВАР ХИЙХ НҮХ ОЛОО ЮУ, ОДОО БОЛЬСОН НЬ ДЭЭР БИЗ.

0  |  1
Top