“Урбан девелопмент консалтинг” барилгын зураг төслийн шилдэг компаниар шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 03

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой, “Барилгачдын баяр” өнөөдөр /2021.09.03/ тохиож байна. Улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын эзэд болсон барилгын салбарынхан ойн баяраараа шилдэг аж ахуйн нэгжүүдээ шалгарууллаа. “Ковид -19” цар тахлын нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед шилдэг аж ахуйн нэгжүүдийг цахимаар урьдчилан тодруулж, улмаар шагнал гардуулах ёслолын арга хэмжээг халдвар хамгааллын дэглэмийг баримталж зохион байгуулжээ.

2021 оны шилдэгээр шалгарсан 12 аж ахуйн нэгжид “Баганат өдөрлөг” бүхий цом, өргөжлөл гардуулан, Барилгачдын талбайд тугаа мандуулан алдаршуулж байна. Шагнал гардуулах нээлтийн арга хэмжээнд БХБ-н сайд Б.Мөнхбаатар, БХБ- ын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон БХТ –ийн захирал Ц.Амарсанаа болон бусад албаны хүмүүс оролцож, барилгын салбарынхандаа цахимаар мэндчилгээ дэвшүүлэн энэ жилийн “Барилгачдын баяр”-ыг баяр ёслолын гэхээсээ илүү ажил хэрэгч байдлаар зохион байгуулж байгааг онцолж байв.

Барилга угсралтын чиглэлээр, "Химон конштракшн" ХХК, "Томобюлдинг”ХХК, "Макс Өргөө" ХХК Инженерийн шугам сүлжээний чиглэлээр, "Билгүүн-Од" ХХК Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр, "Мон цемент билдинг материалс" ХХК, "Байгууламж Од" ХХК, “МСМ групп” ХХК, Зураг төслийн чиглэлээр , “Барилга байгууламж” ХХК, “Урбан девелопмент консалтинг” ХХК “Хайдродизайнпрожект”ХХК, “Эрдэнэт үйлдвэр” “Ганбиж” ХХК тус тус шалгарлаа. Шилдгээр шалгарсан нийт аж ахуйн нэгж байгууллагууддаа баяр хүргэж, цаашдын бүтээн байгуулалтын их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Онцлоход, зураг төслийн шилдэг компаниар шалгарсан "Урбан девелопмент консалтинг” ХХК нь "Эрхэт Монгол" группийн хэрэгжүүлж буй "Grand Marshal luxury villas" дөрвөн улирлын цогцолбор хотхоны туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй бөгөөд салбартаа хэдийнэ танигдсан, олон жилийн туршлагатай компани юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 09 сарын 07

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 52 48 39 19

0  |  0
Zochin (202.126.88.184) 2021 оны 09 сарын 06

Hudlaa iursdiiguu huurugdsun nuhduud yad yumandaa ajilaa sain hj sur ta nar

2  |  0
Zochin (202.126.88.184) 2021 оны 09 сарын 04

Hudlaa iursdiiguu huurugdsun nuhduud yad yumandaa ajilaa sain hj sur ta nar

0  |  0
Top