Лагерийн зам дагуух ШТС шатахуун өгөхгүй байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 04

Бензиний үнэ нэмэгдэнэ гэх цуурхал өнгөрсөн шөнөөс /2021.09.03/ хойш сэвэгдсэн. Шатахууны үнэ ханшид өөрчлөлт орох эсэх талаар Ашигт малтмал газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулахад "бензиний үнэ нэмэгдэхгүй" гэсэн хариулт өгсөн.

Гэвч Шаргаморьт чиглэлийн зам дагуух шатахуун түгээх станцууд хаалгаа түр бариад байна. Тэдний зарим нь сүлжээ тасарсан гэдэг тайлбар өгч байгаа бол зарим нь үг дуугүй хаалт тавьжээ.

Наймдугаар сарын 20-ны үеэр  “ESPO” лхагва гаригийн арилжааны байдлаар 3.22 хувь буурч баррель тутамд 65.12 ам.доллар болсон бол “Sokol” 2.29 буурч 66.96 ам.долларт хүрээд байсан билээ. Энэ бууралтаас үүдэж шатахууны үнэ буурч мэдэх хүлээлт байсан ч Роснефть компанийн нийлүүлэлт зогсох эрсдэлтэй байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 09 сарын 07

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 52 48 39 19

0  |  0
Zochin(64.119.21.152) 2021 оны 09 сарын 05

Зуслан байдаг газрууд маань сүүлийн үед нил сул нохой, уулын налуу дээр барьсан гэрүүд, айлын худгийн яг дээр жорлонгоо хийсэн, зун зудгүй утаа гаргаж, согтуучуул нь зодолдож хашгиралддаг бдалтай болж бна.

1  |  0
Занга(202.179.24.234) 2021 оны 09 сарын 05

Роснефть монголд шатахуун нийлүүлэхээ бүрмөсөн зогсоогоочээ. Өөрсдийн ШТС танцуудаа монголд оруулж ирээчээ. Асуудал юунд байсныг тэд хараг.

2  |  1
Top