51.8 сая ам.долларын зээлээр “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ын хүчин чадлыг өргөтгөлөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 04

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг СС-35 МВт-ын турбингенератороор өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Тус станцад өнгөрсөн 34 жилийн хугацаанд өргөтгөл, шинэчлэлийн томоохон төсөл хэрэгжиж байгаагүй юм.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тус улсын Засгийн газраас олгосон 51.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр энэхүү өргөтгөл шинэчлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд 60-80МВт-аар өсч байгаа энэ үед Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35МВт-ын трубингенератор ашиглалтад орсноор энэхүү өсөлтийн тодорхой хувийг нөхөх боломж бүрдэж буйгаараа онцгой ач холбогдолтой гэв.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 09 сарын 05

Lyivarchid herees heterj bna.SVG.Batboldoos gargyylaaj .

0  |  0
Зангараа(202.179.24.234) 2021 оны 09 сарын 04

Мөнгө идсэн үйлдэл байна. Хайран олон түмний хөрөнгө зувчуулжээ.

0  |  1
Top