Монголбанк энэ оны наймдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 12.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.8 тонноор буурсан үзүүлэлт юм.
Наймдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 109.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 162.1 кг үнэт металл худалдан авчээ.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны наймдугаар сард 163,323.50 төгрөг байлаа.
1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
2021 оны 8 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)
Сэтгэгдэл ( 0 )