Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хүрээнд “BARILGA EXPO 2021” үзэсгэлэн, яармаг уламжлал ёсоор, холбогдох төрийн байгууллагын зөвшөөрлийн дагуу, хариуцлагын гэрээг байгуулан есдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдахаар боллоо.
Тус үзэсгэлэнд барилгын төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, барилгын салбарын шилдэг ААН, шинэ технологи нэвтрүүлэгчид зэрэг 100 гаруй ААН оролцож, шилдэг архитекторуудын бүтээл, орчин үеийн барилга байгууламжийн зураг төсөл, захиалга авч буй шинэ орон сууц, бараа материал, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулна. Мөн үзэсгэлэнд оролцогчдын цахим талбайг BARILGAEXPO.MN сайт дээр давхар бий болгон үзэгчдэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран үзэсгэлэнг үзэх боломжийг олгодог билээ.
Та үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр барилгын материалын өргөн сонголт хийх, ипотек, хувь лизингээр авах боломжтой шинэ орон сууц, хаусны төслүүдийн талаарх мэдээллийг нэг цэгээс авах, түүнчлэн 5-40 хувь хүртэлх хямдрал, урамшуулал, бэлэгтэй худалдан авалт хийх боломжтой.
Хэдийгээр бид цар тахлын амаргүй цаг үеийг туулж байгаа ч “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц хөтөлбөр” - ийн хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийг орон сууцжуулах тал дээр төр засгаас ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Тиймээс та шинэ орон сууц худалдан авах, орон сууцаа томруулах гэж байгаа бол “BARILGA EXPO 2021” үзэсгэлэн, яармагт хүрэлцэн ирж нэг дор 50 орчим төслүүдийн мэдээллийг авч, харьцуулалт хийн худалдан авах боломжтой.
Бид халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө зөвлөмжийг мөрдөн, ажиллаж байгаа бөгөөд вакцины 2 дахь тундаа хамрагдсан Та бүхнийг үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Ерөнхий зохион байгуулагч: Барилга МН
Хамтран зохион байгуулагч: БХБЯам, БХТөв, МБҮАссоциаци
Ерөнхий ивээн тэтгэгч: ЭРХЭТ МОНГОЛ ГРУПП
ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БУЙ ТӨСЛҮҮД
1. "Grand Marshal Luxury Villas" төсөл нь үзэсгэлэнт Сэлбийн аманд 7.2 га талбайд орчин үеийн болон Монгол ахуйг хослон шингээсэн интерьер, экстерьерийн шийдэлтэй таун хаус, пентхаус, твин хаус, сингл хаус болон мульти хаус бүхий 500 айлын тансаг зэрэглэлийн өндөр чанартай цогцолбор хотхон юм. “Grand marshal luxury villas” нь “Сэлбэ” цогцолбортой зэрэгцэн хэрэгжих бүтээн байгуулалт бөгөөд хүний хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан цогц төлөвлөлттэй гэдгээрээ давуу талтай.
“Эрхэт Монгол групп" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгө оруулалтаар нийт 8 км бохирын шугамыг Сэлбийн ам руу татаж төвийн шугаманд холбож, 19,8 км өндөр хүчдэлийн шугамыг хувийн хөрөнгө оруулалтаар татаж байна. Ингэснээр Сэлбэ орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн байнгын бэрхшээл болсон тог, цахилгаан, бохирын асуудлыг шийдвэрлэхэд том түлхэц үзүүлэх юм.
Их хотын залуусын сонголт - City Residence хотхон нь хотын А бүсэд, өөрийн эзэмшлийн 2 га талбайд дэргэдээ улсын сургууль, цэцэрлэг, бөөний худалдаа, үйлчилгээний төв, автобусны буудалтай 12-16 давхар нийт 8 блок бүхий 600 айлын орон сууцны хотхон юм.
26.76-74.07 м.кв бүхий 1-3 өрөө байрны сонголттой хотхоны барилгын хийц нь металл хавтан болон гоёмсог шилэн фасад, төмөр бетон карказ, чулуун хөвөн дулаалгатай, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, давхар бүртээ галын дохиоллын системтэй, орц бүр даацын болон суудлын хос лифттэй, амьсгалдаг обой, “Мега вүүд" брэндийн хаалгатай, Евро стандартын 3 давхар шилэн цонхтой юм.
Харьцангуй хямд үнээр өндөр чанартай орон сууцыг худалдан авах боломжийг их хотын залуус, залуу гэр бүлүүдэд олгож буйгаараа онцлог юм.
3. Сэлбэ цогцолбор
“СЭЛБЭ” зуслангийн барилгууд өнгөрсөн 80 жилийн хугацаанд элэгдэлд орж, цаашид ашиглах боломжгүй болсоныг “Эрхэт Монгол групп" ХХК сэргээн засварлаж, шинэчлэхээр 35 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дөрвөн улирлын үйл ажиллагаатай Олон улсын хүүхдийн зуслан, Боловсролын кампус болгон бүрэн шинэчилж байгааг дуулгахад таатай байна. Нэг ээлжиндээ 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Олон улсын хүүхдийн зуслан, 350 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, Эх нялхсын сувилал, орчин үеийн Спорт комплекс зэрэг бүтээн байгуулалтууд төлөвлөгдөөд байна.
Ерөнхий ивээн тэтгэгч: Teso Properties LLC
ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БУЙ ТӨСЛҮҮД
1. “ALPHA ZONE” төсөл нь 23 давхар 6 блок орон сууцаас бүрдсэн 498 айлын хотхон юм. Таны гэр бүлийн тав тухыг бүрдүүлэх ухаалаг төлөвлөлт, нэгдсэн худалдаа үйлчилгээний хэсгүүдийг цогцлоосон, орчин үеийн шинэлэг дизайн, төгс чанарын хослол билээ.
“Alpha community center" -н дотоод зохион байгуулалтаас дурдвал:
2. Эрүүл идэвхтэй амьдралыг дэмжигч ACTIVE GARDEN RESIDENCE
4. Palm spring resort villa
Ивээн тэтгэч: Монкон Констракшн ХХК
ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БУЙ ТӨСЛҮҮД
2. Мандала Гарден хотхон нь Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох ХУД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэр, Арцатын аманд 10 га талбайг хамран байрлах ба 1270 айлын 12 аас 16 давхар бүхий 15 блок бүрэн цутгамал арга бүтээц бүхий барилгаас бүрдэнэ. Цэвэр агаартай амар амгалан орчин бүрдэхийн зэрэгцээ хүний хэрэгцээг цогцоор нь хангах худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, спорт цогцолбор зэргийг өөрийн бүсдээ төлөвлөж өгсөн.
Утас: 7711-3333, 9990-7816
Сэтгэгдэл ( 0 )