Монголбанк, МҮХАҮТ хамтран энэ сарын 8-ны өдөр “Уул уурхайн бус экспортын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт цахим уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Монголбанкнаас уул уурхайн бус экспортыг дэмжих бодлогыг тодорхойлж, санхүүгийн дэд бүтэц, санхүүжилтийн хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр олон улсын байгууллага, хувийн хэвшилтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Үүнтэй холбогдуулан уул уурхайн бус экспортын өнөөгийн байдал, экспортын явцад үүсч буй хүндрэлүүд, тэдгээрийг шийдвэрлэхэд шаардлагатай зүйлс, бизнесийн санхүүжилтэд тулгарч буй асуудлуудын талаар нэгдсэн мэдээлэлтэй болох зорилгоор уг уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )