"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн дэд захирлаар Т.Хаш-Эрдэнэ томилогдлоо.
Т.Хаш-Эрдэнэ нь 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр, 2018-2021 онд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй зөвлөлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулах Эдийн засгийн дэд ажлын хэсэгт гишүүнээр ажиллаж байжээ.
2021 онд тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай гэж МХБ-ээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ нэг сэгсиисэн юм чинь дэд болоо л биз. Юун өөриигөө рекламдуулах дуртай юм. Хуучин наад хөрөнгийн бирж нэртэй компанид дэд захирал гэж ямар ч хэрэггүй албан тушаал огт байгаагүй.
Энэ нэг сэгсиисэн юм чинь дэд болоо л биз. Юун өөриигөө рекламдуулах дуртай юм. Хуучин наад хөрөнгийн бирж нэртэй компанид дэд захирал гэж ямар ч хэрэггүй албан тушаал огт байгаагүй.