Оюутолгойн асуудлаарх Түр хороо хуралдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 09

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгтгэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан өчигдөр боллоо. Түр хорооны хуралдаанаар “Рио-Тинто” зэсийн группийн захирал Б.Болд, “Туркойз Хилл Ресурс” компанийн захирал Стийв Тибоу нараас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн захидал, хуулийн зөвлөх, санхүүгийн зөвлөх сонгон шалгаруулах талаар ярилцсан байна.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Рио Тинто Зэсийн группийн захирал Б.Болд, Туркойз Хилл Ресурс компанийн захирал Стийв Тибоу нараас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн захидлын танилцуулгыг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго хийлээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж хариулт авав.

Үүний дараа Хуулийн зөвлөх, санхүүгийн зөвлөх компаниудын шалгаруулалтын тухай танилцуулгыг сонслоо. Хуулийн зөвлөх, санхүүгийн зөвлөх компаниудын шалгаруулалтын тухай танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар асуулт асууж хариулт авлаа. “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар болон ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга Б. Солонго нар УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгөв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энжи(172.69.252.136) 2021 оны 09 сарын 10

Нянбаатар түр хорооны дарга гэнэ үү.Арай дэндүү. Б.ЖАВХЛАНГ нь болгосон нь дээр

0  |  0
Top