Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван криптовалют, койнтой холбоотой асуудлаар дараах байр суурийг илэрхийлсэн байна.
Койн гаргасан иргэн, ААН гэнэт алга болох, серверээ унтраахад л тухайн койныг авсан иргэн дараагийн хүн худалдаж авахгүй бол мөнгөө алдана гэсэн үг. Үүнтэй холбоотой нэг статистик гарсан байсан. Дэлхий дээр гараад буй нийт койнуудын 97 хувь нь амжилтгүй болж байгаа буюу зах зээлд амьдарч чадахгүй байна. Тэгэхээр 97 хувьд нь хөрөнгө оруулсан иргэн, ААН хөрөнгөө алдаж байгаа гэсэн үг.
Монголбанкны байр суурь маш тодорхой. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд зах зээлд гараад буй койнууд, бүх төрлийн криптовалют нь төлбөрийн хэрэгсэл болохгүй. Ард иргэд сүүлийн үед гарч буй койнуудад их хэмжээний хөрөнгө оруулж, худалдан авч байна. Монголбанк энэ тал дээр байнгын анхааруулга гаргаж байгаа гэв.
Сэтгэгдэл ( 0 )