“Oil Price”-ийн мэдээллээр “Брент” төрлийн нэг баррель газрын тосны ханш 74.57 ам.доллар, WTI” төрлийн газрын тосны үнэ 70.88 ам.доллар байна. Ерөнхийдөө өнгөрсөн долоо хоногоос өсөлттэй худалдаалагдаж байна.
Манай улсын тухайд есдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд Сүхбаатар боомтоор А-80 автобензин 2,559 тонн, Аи-92 автоензин 5,205 тонн, дизелийн түлш 13,908 тонн, шингэрүүлсэн шатдаг хий 318 тонн, бусад бүтээгдэхүүн 551 тонн, нийт 22,542 тонн, Эрээнцав боомтоор А-80 автобензин 60 тонн, дизелийн түлш 601 тонн, нийт 661 тонн, Боршоо боомтоор Аи-92 автобензин 424 тонн, дизелийн түлш 337 тонн, нийт 761 тонн, Цагааннуур боомтоор А-80 автобензин 99 тонн, Аи-92 автобензин 512 тонн, дизелийн түлш 879 тонн, нийт 1,490 тонн, Монгол Улсад нийт 25,454 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж иржээ.
АМГТГ-ын мэдээллээр өчигдрийн байдлаар /2021.09.14/ улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 28 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 39, Аи-92 автобензин 19, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 6 хоногийн нөөцтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )