Тавантолгой-Зүүнбаянгийн  төмөр зам 2022 онд ашиглалтад орно гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ирэх 2022 онд ашиглалтад орно гэж ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдэгдлээ.

Мөн тэрбээр  зүүн босоо чиглэлийн 237 км төмөр замаас гадна зүүн бүсэд Чойбалсангаас Хөөт, Бичигт гэсэн шинэ төмөр замтай болно. Энэ төмөр замыг шинээр барьснаар төмөр зам дагуух уул уурхайн орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж, түүнийг дагасан суурьшлын томоохон бүсүүд бий болно гэж үзэж байна. Хамгийн чухал нь энэ төмөр зам ашиглалтад орсны дараа Забайкалск Манжуур чиглэлийн төмөр замтай өрсөлдөх хэмжээний төмөр замтай болох юм гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Воло(172.69.252.142) 2021 оны 09 сарын 15

Женко одоо байхгүй.МАН төмөр зам барина гэдэг ЛӨӨЛӨӨ.ДАРХАНЫ 204 КМ зам барьж чадахгүй байж төмөр зам барих гэнэ.Эхэлсэн ажил одоогоор ганц ч алга.Цаас үйлдвэрлэх л дуртай амьтад байна

0  |  0
Худалч (172.69.252.138) 2021 оны 09 сарын 15

Үнэн... үнэн .Забайкальск манжуурын төмөр замаас илүү илүү. МАН мандуулна . Улсаа хөгжүүлнэ.

0  |  0
Top