Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар 2022 оны төсвийн төсөлтэй танилцсан байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хүүхдийн мөнгийг ирэх жил 20 мянган төгрөг болгоно гэдэг тоог төсвийн хүрээний мэдэгдэлд суулгасан. Энэ мөнгө өрхийн орлогыг дэмжиж байгаа. Тэгэхээр халамжаас хөдөлмөр, халамжаас хуримтлал руу гэсэн бодлогоо ирэх оны төсөвт үргэлжилнэ. Гэхдээ хүүхдийн мөнгөний тухайд хэд хэдэн хувилбар байгаа. Хүүхэд Ирээдүйн өв сангаар баталгаажсан хуримтлалтай байх, энэ хугацаанд шаардлагатай хэрэгцээ гарвал 50 хүртэлх хувийг бэлнээр олгох гэх мэт хувилбар яригдаж байна. Хүүхдийн мөнгийг 0-18 хүртэл тасралтгүй хуримтлуулах юм бол 19-20 сая төгрөг авна" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Davhar standarttai hugiin tur!
Bitgii hudlaa ard tumniig huuran mehle hadgalamjind hiih bolomjgui yduu humuus diinenh nuviig ezelesen unuu ued ard tumen urunduu barigaj talhaa yaj olohve gej bhad yun hadgalah huuhdiin mungu hadgalah nereer huuhdiin mungiig ergelduulj bayjih gesen luivarchin avilgachidiin bas neg buzar sanaa shu humuusee zasgiin gazar uls turchid ta nar ene mungiig hadgalah bolomjtoi bga bh tur zasag ard tumniigee yaj amidarch bgaag mederch uzeech