6 тэрбум ам.долларын зээлийг шийдэх хэрэгтэйг "Рио Тинто"-д дамжууллаа

2021 оны 09 сарын 17

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ц.Даваасүрэн "Рио Тинто" группийн Өсөлт, хөгжил хариуцсан Ерөнхий захирал С.Мөнхсүхийг хүсэлтийнх нь дагуу (2021.09.15) хүлээн авч уулзав.

Уулзалтаар "Рио Тинто" Зэсийн группийн захирал Б.Болд, "Туркойз Хилл Ресурс" компанийн захирал Стийв Тибоу нараас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидал, түүнд холбогдсон асуудлуудын талаар ярилцаж, хоёр талын байр суурийг харилцан илэрхийлэв.

Түр хорооны дарга Ц.Даваасүрэн төслийг цаашид амжилттай явуулахад менежментийн төлбөрт Дубайн гэрээгээр олон улсын 15 банк, санхүүгийн байгууллагаас авсан 6 тэрбум ам.долларын зээлийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар онцлон дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(172.68.254.158) 2021 оны 09 сарын 18

Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авсан гээд байгаа 6 тэрбум ам.доллар бол Рио Тинтогийн тэнд байршуулсан өөрийнх нь мөнгө шүү дээ. Энд ямар ч зээл зээлийн төлбөр монголын талд тавигдах учиргүй. Риогийн хоцрогдсон Африкийн орнууд , Монгол мэтийн авилгач засаглалтай орнуудад хийлэг үалилан шүү дээ Лаваасүрэн сайн нягтлаарай наадуулынхаа аманд орчвоо болгоомжтой хянуур, няхуур ханд. Булхай нь илрээд эхэлсэн байгаа гэдгийг сана.

0  |  0
Энжи(172.69.252.142) 2021 оны 09 сарын 17

Даваасүрэн Зарчим нэртэй ном бичнэ гэнэээ

0  |  0
Top