Хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийн салбарынхан бүтээгдэхүүнээ дэлгэлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 18

2006 оноос хойш жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" нэгдсэн арга хэмжээ энэ сарын 16-23-ны өдрүүдэд болж байна.

Энэ жилийн хувьд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд олон нийтэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулах томоохон тайлан арга хэмжээ болж буй юм.

Тухайлбал, өнөөдрийн арга хэмжээний хүрээнд Хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийн салбарын өдөрлөг эхэлж байна. Энэ хүрээнд томоохон аж ахуйн нэгж, ЖДҮ эрхлэгчид  хамтын ажиллагааны хүрээнд Санамж бичиг байгуулах бөгөөд шинэ бүтээгдэхүүнүүдийн танилцуулга, хэрэглэгчдийг урамшуулах, худалдан авалтыг идэвхжүүлэх арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэн буюу задгай талбайд болж буй учраас халдвар хамгааллын дэглэм баримтлах боломжийг оролцогчид, иргэдэд олгож байгаа аж.

Арга хэмжээний үеэр зөвхөн худалдаа арилжаанаас гадна шинэ бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчилж мэдээлэл өгч буйг тодотгоё. Тухайлбал, тэжээлийн үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн хувьд тухайн тэжээлийн нэр төрөл, шинээр бий болгосон эрдэс тэжээлүүд, малыг тэжээхийн тулд ямар арга барил шаардлагатай зэрэг мэдээллийг танилцуулах юм байна. Түүнчлэн орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, сүүлийн үед шинээр бий болгосон, инновац шингээсэн бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top