Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний найман сарын байдлаар 2.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 460 тэрбум төгрөг буюу 26.8%-иар өссөн байна. Харин тус сангийн зарлага мөн 2.2 их наяд болж өмнөх оны мөн үеэс 191 тэрбум төгрөг буюу 9.4%-иар өсчээ.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчийн тоо 458 мянга болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 мянган (3.6%) хүнээр өссөн байна.
Энэ өсөлтөд жил бүр тэтгэврийн насны ахмадуудын тоо өсөж байгаатай уялдаад өндөр насны тэтгэвэр авагчдын тоо 5.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )