НӨАТ-ын сугалаа өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 19

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг Ням гаригт /2021.9.19/ Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байх юм.

Сугалааны хонжворын дүн:

  • Сүүлээсээ гурван орон таарвал 30 мянган төгрөг
  • 4 орон таарвал 100 мянган төгрөг
  • 5 орон таарвал 500 мянган төгрөг
  • 6 орон таарвал нэг сая таван зуун мянган төгрөг
  • 7 орон таарвал гурван сая төгрөг
  • 8 орон таарвал 20 сая төгрөг хожно.

Иргэд 2021 оны наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.47.38) 2021 оны 09 сарын 19

СУГАЛАА НЭРТЭЙ ДЭЭРЭМЭЭ ЗОГЦООГООЧЭЭ............ ТҮҮНИЙХЭЭ ОРОНД НӨАТ-Г 10% БУЦААН ОЛГО ТЭНЭГҮҮД ЭЭ

0  |  0
Top