Төрийн банкны зарим хэрэглэгчид интернэт банк, мобайл банк болон картаараа үйлчилгээ авч чадахгүй байна.
Тухайлбал, хэрэглэгчид интернэт банкаараа нэвтрэн орж болохгүй байх, нэвтрэн орлоо гэхэд тухайн хэрэглэгчийн данс харагдахгүй байх, мөн мобайл банкаараа нэвтрэн орох гэхэд “Таны данс хаагдсан байна” гэсэн мессеж ирж байгаа аж.
Тэгвэл Төрийн банкнаас тодруулахад, “Төрийн банкны сүлжээнд гэмтэл гарсан тул тодорхойгүй хугацаагаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )