ОХУ манай улсад сард хамгийн багадаа 28 мянган тонн шатахуун нийлүүлэх гэрээтэй ч, тус улсын дотоодын нөхцөл байдал, цар тахлаас үүдэн энэ сард 17 мянган тонныг л нийлүүлэх боломжтой гэж наймдугаар сард мэдэгдсэн хэмээн УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэллээ. Тэрбээр “Тиймээс манай улс БНХАУ-аас шатахуун импортлох ажил эхэлж, наймдугаар сараас АИ-95 болон АИ-98 автобензин авч эхэлсэн. Мөн 1037 вагон АИ-92 автобензин авахаар шатахуун импортлогч компаниуд мөнгөө төлж, захиалгаа хийн, вагоны кодоо өгсөн. Төмөр замаар тээвэрлэн оруулж ирэхэд бэлэн болсон байна.
ОХУ энэ сард нийлүүлэх ёстой үлдэгдэл газрын тосны бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй гэж өчигдөр гэнэт мэдэгдсэн. Манай талаас ОХУ-тай энэ талаар тасралтгүй яриа хэлэлцээ хийж байна. Мөн импортлогч компаниуд, УУХҮЯ-ны төлөөлөл ОХУ руу явсан. “Роснефть” компанийн удирдлагатай маргааш уулзана.
Дотоодод шатахуун тасалдуулахгүйн тулд төвийн бүсэд тодорхой хязгаарлалт хийж байна. БНХАУ-аас 1037 вагон АИ-92 автобензинийг шуурхай оруулж ирэхээр ажиллаж байна. АИ-92 автобензиний нийлүүлэлтийг хэвийн болгоход 5-7 хоног шаардагдахаар байна гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
ажилаа мэдэхгүй малнууд